Таванбогд компанийн 311 сая төгрөгийн үнэтэй машины захиалга эхний секунтэд дүүрчээ

Админ
2024/04/02

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёр жилийн өмнө "Төлбөрийн тэнцлийг сайжруулж, эдийн засгийг тогтворжуулах нь" сэдвээр мэдээлэл өгөхдөө тансаг зэрэглэлийн машины импортыг хязгаарлах санал гаргахаа мэдэгдсэн нь багагүй шуугиан тарьсан. Тодруулбал гадаад валютын нөөц багассан үед тансаг зэрэглэлийн энэ мэт хэрэглээндээ хязгаарлалт тавих нь зүйтэй хэмээн үзсэн ч ямар нэг шийдвэрт хүрч чадаагүй.  

Гэвч сүүлийн жилүүдэд суудлын автомашины импорт эрс өссөн. Өнгөрсөн жил гэхэд л  энэ төрлийн импорт 2 дахин өссөн үзүүлэлттэй гарсан билээ. Тэгвэл манай гадаадын валютын нөөцийн багагүй хэсгийг ховх сордог тансаг зэрэглэлийн машины захиалга сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. 

Монголын автомашин борлуулалтын салбарт тэргүүлэгч гэгддэг Toyota-н албан ёсны дилер Таван Богд ХХК тансаг зэрэглэлийн машин оруулж ирдэгээрээ алдартай. Тус компани өнөөдөр Toyota компанийн шинэ загвар болох LC300 GR.S загварын машин дээрээ захиалга авчээ.

Нэг бүрийнх нь үнэ 311 сая төгрөгийн үнэтэй 20 ширхэг машины захиалга нэг секунтэд дүүрсэн байна. Энэ талаар тус компаниас "Өнөөдөр 09:00-д эхэлсэн LC300 GR.S загварын 20 ш автомашины урьдчилсан захиалга эхний секунд-д дүүрсэн байна. 78 захиалагчийн мөнгө орж ирсэн байгаа тул дойлоор хуулга авч нягтлаад, 58 төлбөрийг буцаан шилжүүлнэ" хэмээн мэдээлжээ. 


Таванбогд компанийн 311 сая төгрөгийн үнэтэй машины захиалга эхний секунтэд дүүрчээ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.86
    2024/04/02

    Эхний 4 тоо нь 9911 л байгаашд

    Хариулах