"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой"

Админ
2024/04/30

Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөх З.Мэндсайхан Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэдтэй уулзах үеэр хоёр гол агуулга хөнджээ.

Нэгт, Тайширын цахилгаан станц хоёр аймгийн 24-28 сумыг эрчим хүчээр хангадаг. Бүс нутагтаа алдартай Гэгээн нуур бол 53.6 км үргэлжлэх хүний гараар бүтсэн хамгийн том нуур гэдгээрээ алдаршиж нутгийн аялал жуулчлалын брэнд болж хөгжиж байна. Тайширын УЦС эрчим хүчнээс гадна Гэгээн нуур нь Алтай хотын ундны усны эх үүсвэр болоод байгаа билээ. “Хүнсний хувьсгал” үндэсний хэмжээний хөтөлбөр"-ийн хүрээнд хүнсний ногоо, сүүний урамшууллын тогтолцоог ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд өдгөө Ерөнхийлөгчийн манлайлал дор үргэлжилж буй. 

Хоёрт, баруун бүсэд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС Тайширынхаас 10 дахин өндөр буюу 90МВт-ын хүчин чадалтай. Үүний 50МВт-аар нь баруун таван аймгийг бүхэлд нь хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, хараат байдлыг хална. Цаана нь 40МВт-ын нөөц үлдэх тооцоололтой. Энэхүү нөөцийг, Үйлдвэр технологийн парк барих зэргээр аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэлд ашиглах бүрэн бололцоотойг Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөх З.Мэндсайхан онцолж байна. 

40МВт нь хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүчний дутагдалд орохгүй байх хангалттай нөөц юм. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэх зэрэг олон давуу талтай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна