Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 241 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Админ
2024/05/06

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд) 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 554 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 230, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 204, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 19 хэрэг байна. 

- Зөрчлийн шинжтэй 60.327 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.203 зөрчлийг шийдвэрлэсэн байна. 

- Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.306 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 897 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

- Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3.975, Танхайрах 181, Хүний биед халдах 365, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 241, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52.097, бусад 3.344 зөрчил байна.

- Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 100 иргэнд 30.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 241 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна