Шинэ нэгдсэн эвслээс СЕХ-нд ШААРДЛАГА ТАВЬЛАА

Админ
2024/05/06

ШИНЭ нэгдсэн эвслийн гишүүд МАН, АН болон зарим горилогчид Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

ШИНЭ нэгдсэн эвслийн гишүүд эрх баригч намынхан эрх мэдлээрээ дулдуйдаж, сонгуулийн сурталчилгааны хуулиар олгогдсон хугацаа болоогүй байхад ил, далд сурталчилгаа хийж байгаа талаар мэдээлж, албан тоот хүргүүлсэн юм.

Мөн хар машины бүтэц, зохион байгуулалт, технологийн процессыг нээлттэй танилцуулах, саналын хуудсыг эхлээд гараар тоолж дараа нь машинаар тоолох зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан.

Ингэхдээ дээр дурдагдсан хуулийн зөрчлийг нэн даруй таслан зогсоож, хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллахыг СЕХ-ноос шаардав. Харин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ШИНЭ нэгдсэн эвслийнхний шаардлагыг хүлээн авч, тэдний асуултад хариулт өгсөн юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.200
    2024/05/08

    Терийн яамд бугдээрээ орон нутагт сонгуульд явсан. Татвар телегчдийн менгийг цацаж байхад ямар шударга сонгууль байх бэ дээ!!!

    Хариулах
  • 202.126.89.136
    2024/05/06

    АН-ын саналыг урах зорилготой наманцар юм болохоор дэмжнээ

    Хариулах