СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин шатсан дуудлага ихээр нэмэгдэж байна

Админ
2024/05/07

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 02:23 цагт хүлээн авчээ.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “Хьюндэй Сонато” загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан байна.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан автомашин шатсан дуудлага ихээр нэмэгдэж байна. Иймд иргэд аж ахуй нэгжид дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Асаагуур, цэвэр ус, нарны шилийг автомашинд орхихгүй байх, яндангийн оч баригчийг шалгах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна