Д.ДАВАА-ОЧИР: Сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

Админ
2024/05/07

Сонгуулийн Ерөнхий Хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.ДАВАА-ОЧИР: 

- Сонгуулийн хууль бус сурталчилгаа газар авч байгаа талаар мэдээлэл ирж байна. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ноос мэдэгдэл гаргасан. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана.  Хууль бус сурталчилгаа гэдэг нь найман төрлийн үйл ажиллагааг хориглоно. Мөнгө эд зүйл тараах, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргийг хуулиар хориглодог. Хууль бус сурталчилгаа явуулбал, бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээ авна. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл гэдэг утгаараа хаана ажиллахыг нь хязгаарлах боломж байхгүй. Хэрвээ энэ асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргаад, тогтоогдвол бид авч үзнэ. 

- Гэхдээ ажлаа өгсөн хүмүүс, горилогчид Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулбал хууль бус сурталчилгаа болно. Хууль зөрчиж байна гэсэн үг.  Ховд аймгийн  Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэсэн статустай явж байгаа юм билээ. Засаг даргын хувьд тухайн хувьд орон нутагтаа ажлаа тайлагнана. Бүсийн дарга гэхээр өөрт аймагт ажиллах нь бусад зохицуулалттай нийцэж буй эсэхийг би мэдэхгүй байна. Харин сайд байсан хүний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.  УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл мөн.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.88
    2024/05/07

    Энэ Цэрэнбатыг санаж байгаа хүн байна уу?

    Хариулах