Төр, хувийн хэвшлийн түншлэлийн “АВТОР”

Админ
2024/05/08

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал баталснаар хувийн хэвшилд ээлтэй, бизнесийн орчныг дэмжсэн анхдагч хууль амьдралд хэрэгжиж эхэлсэн.

 Энэ оноос хэрэгжиж буй нийтдээ 9 бүлэг, 60 зүйлтэй энэхүү хуулийг боловсруулах, улмаар УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах ажлыг одоогийн Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж Сангийн яаманд ажиллах үеэс эхлэн ахлан ажилласан нэгэн. 

 2010 онд батлагдаж байсан Концессын тухай хуулв хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчийн концессын “барих-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр нийт 25.5 их наяд төгрөг буюу 8.9 тэрбум ам долларын өртөг бүхий 60 төслийн гэрээ байгуулагдсанбайдаг. Нийт гэрээний 60 гаруй хувь буюу 40 төсөл нь концессын “барих-шилжүүлэх” төрлийн, 20 төсөл нь “барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн гэрээ байсан. Харамсалтай нь энэ хууль үүргээ биелүүлж чадаагүй. Монгол Улсын хөгжил, эдийн засагт үлэмж нөлөөтэй томоохон төслүүд зөвхөн энэ алдаатай хуулиас бол бүтэлгүйтсэн бөгөөд хэрэв амжилттай хэрэгжсэн бол бид одоогийн нөхцөл байдлас даруй хэд дахин илүүэдийн засгийн чадамжтай, иргэддээ ээлтэй улс болчихбайсныг судлаачид хэлдэг. Шулуухан хэлэхэд концесс гэдэг улс орны эдийн засагт хориг тээг болоод зогсохгүй улсын төсөвт ихээхэн ачаалал үүсгэсэн, төсвийн хөрөнгө оруулалтаас ялгаагүй нөхцөл байдлыг бий болгосон маш муу хууль байсан.

 Шинэ тутам хэрэгжиж эхэлсэн уг хуулийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэн хамтран ажиллах шинэ эрхзүйн орчин бий болж, хувийн хэвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа зах зээлийг тэлэх, урт хугацаанд тогтвортой, харилцан үр ашигтай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөнийг бий болгож, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийг хангах боломж бий болсон.

 Цаашид шинэ эрхзүйн орчныг үр дүнтэй ашиглаж, улсынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, томоохон дэд бүтцийн төслүүдийг гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.  Нөгөөтэйгүүр гадаад дотоодын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч байгууллагууд зөв дохио болно. Мөн дан ганц төр ч гэлтгүй, хувийн хэвшлийн зүгээс ч гэсэн ийм төсөл хийвэл чухал гэсэн санал санаачилга гаргах боломж уг хуулиар нээгдсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна