"Нүхт тур" компани давж заалдах шатны шүүх дээр ялагджээ

Админ
2024/05/08

МИАТ-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн "Нүхт тур" ХХК нь 2023 онд МИАТ-ээс зарласан "Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерт ялагдаж, шүүхэд хандсан.  Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч "Нүхт тур" компани  Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 

Тэгвэл тус гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр /2024.05.07/ хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Шүүхээс ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн хоолыг нийлүүлэх тендерийн маргаанд Т.Хандсүрэнгийн "Нүхт тур" компанийг сонгон шалгаруулаагүй нь хууль зөрчөөгүй гэж хоёр шатны шүүх үзсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна