“Код бичих охидын хөтөлбөр – 2024” хамрагдах охидыг энэ сарын 17-ныг хүртэл бүртгэнэ

Админ
2024/05/08

Нэг жилийн хугацаанд түр завсарласан “Код бичих охидын хөтөлбөр” энэ жил дахин зарлагдлаа. Тус хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 04 сарын 25-нд эхэлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 17-нд хаагдахаар болжээ. 

Тус хөтөлбөрийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан, SpaceX компанийн стратеги хариуцсан зөвлөх Б.Болор-Эрдэнэ 2020 онд санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрөөр дамжуулан 80 охин код бичих ур чадварыг эзэмшсэн юм. 

Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр Энержи Ресурс ХХК, Юнисеф|НҮБ-ын Хүүхдийн сан, Голомт банк, Нано интернэйшнл, Ондо ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургууль ажиллаж байна. 

Энержи ресурс ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь болон Баянхонгор аймгаас тус бүр 5 охиныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол НҮБ-ын Хүүхдийн сангаас нийслэл хотоос оролцох охидыг дэмжиж, ажиллахаа илэрхийлсэн. Тодруулбал, доорх сургуулиас бид энэ жил нийслэл хотын охидын сонгон шалгаруулалтыг хийнэ. Иймд хүснэгтэд буй сургуулийн охид идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна. 

 

№ 

Сургууль 

1

БЗД-ийн 14 -р сургууль 

2

СБД-ийн 29-р тусгай сургууль 

3

СБД-ийн 16-р сургууль 

4

СБД-ийн 131-р сургууль 

5

ЧД-ийн 57-р сургууль 

6

ХУД-ийн 89-р сургууль 

7

БГД-ийн 47-р сургууль 

8

СХД-ийн Өнөр цогцолбор сургууль 

9

СХД-ийн 74-р сургууль 

10

СХД-ийн 151-р сургууль 

 

Түүнчлэн энэ жилийн “Код бичих охидын хөтөлбөр-2024”  -т салбартаа манлайлж буй залуучууд ментороор ажиллана. Тухайлбал, Тесла компанийн инженер Э.Жавхлан, Оксфордын их сургуульд сансар судлал, өгөгдлийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалж буй Б.Марал, OpenAI компанийн Бодлого хариуцсан захирал Никола, Google-ийн хиймэл оюун ухааны ахлах судлаач М.Цэндсүрэн, Самсунг группын менежер Р.Эрдэнэтулга болон Нано интернэйшнл группын Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам нар энэ жилийн хөтөлбөрт хамрагдах 30 охины ментороор ажиллана. 

Хөтөлбөрт хамрагдах охидыг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгоно. Үүнд: 

1. Анкетын түвшны шалгаруулалт 
2. Математик болон англи хэлний онлайн шалгалт 
3. Ярилцлагын шалгаруулалт 

Тавигдах шаардлага: 

1. Алслагдсан орон нутагт амьдардаг байх;
2. ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагч байх;
3. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх;
4. Ачаалал даах чадвартай байх;
5. Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх;
6. Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх;
7. Эцэг эх нь хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод вакумжуулсан сургалтад хамрагдахыг зөвшөөрсөн эсэх;

Дээрх шаардлагыг хангасан охид 2024 оны 04 дүгээр сарын 25 – 2024 оны 05 дугаар сарын 17-ны хугацаанд доорх линкээр бүртгүүлнэ үү. 

Бүртгэлийн линк: https://forms.gle/C8zbMb5K74Zt...

Бүртгэлийн хугацаа: 2024.04.25 – 2024.05.10 

Холбоо барих хаяг: info@girlscode.mn болон сошиал сувгийн чатаар холбогдоно уу.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна