Ц.ГАНТУЛГА: Шинэ нам бүтэн, цул хэвээрээ байгаа

Админ
2024/05/09

ШИНЭ намын үүсгэн байгуулагчид АН-д нэгдэж байгаа талаар мэдээлэл гарсантай холбогдуулан ШИНЭ намын удирдлагууд болон үүсгэн байгуулагчдын төлөөлөл тайлбар өглөө.

ШИНЭ намын дарга Ц.ГАНТУЛГА:  

- “Анх 2019 оны есдүгээр сарын 16-нд ШИНЭ нам байгуулагдсан. ШИНЭ намыг 113 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон мянга мянган иргэд хамтран Монгол Улсаа МАНАН дэглэмээс аврах, шинэ нийгэм байгуулах эрхэм зорилготойгоор байгуулсан. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар удирдан, 1200 төлөөлөгчтэйгөөр анхны хурлаа хийсэн. Анх 801 хүн гарын үсэг зурснаар байгуулагдаж байсан нам өдгөө 24 мянган гишүүнээ үнэмлэхжүүлсэн, 50 гаруй мянга гаруй дэмжигчтэй, өдөр тутмын үйл ажиллагаагаа академик түвшинд явуулж байгаа улс төрийн хүчин болон төлөвшөөд байна.

Энэ намын анхны дарга Ж.Батзандан АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн. Тэр бол хувь хүний сонголт. Бид хувь хүний сонголтыг буруушаахгүй. Шинэ намд ч гэсэн өдөр бүр бусад нам, улс төрийн хүчнүүдээс олон хүн ирж нэгдэж буй. ШИНЭ намын даргын хувиар хэлэхэд, ШИНЭ нам бүтэн, цул хэвээрээ байгаа учраас 2024 оны сонгуульд амжилт гаргана гэж үзэж байгаа” гэлээ.

Шинэ намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.ГАНТУЛГА “Улс төрийн намын тухай хуулийн 5.4, Шинэ намын дүрмийн 8.1-т заасны дагуу хувь хүн улс төрийн намаас гарах нь нээлттэй. Иймд бид хувь хүний сонголтыг хүндэтгэж байна. ШИНЭ намын тухайд улс орноо хөгжүүлэх, үр хойчдоо хөгжлийн түлхүүрийг атгуулах үйл хэрэгтээ тууштай, туйлбартай байх болно” гэв.


Ц.ГАНТУЛГА: Шинэ нам бүтэн, цул хэвээрээ байгаа
Ц.ГАНТУЛГА: Шинэ нам бүтэн, цул хэвээрээ байгаа
Ц.ГАНТУЛГА: Шинэ нам бүтэн, цул хэвээрээ байгаа

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 75.58.11.157
    2024/05/10

    иш чааваас энэ горьдогсодыг хараачээ, бүр нэг хэлэх үг олдохгүй нь

    Хариулах
  • 59.153.87.57
    2024/05/09

    Батзандан энэ намаас их хуралд орох боломжгүй гэдгээ мэдээд бултлаа. Анхнаасаа л иймэрхүү үйлдэл гаргах нь бараг тодорхой шахуу байсан. Ер нь ямар ч барьцгүй юу ч гэж ярьж юу ч хийж мэдэх жинхэнэ хулхи гар.

    Хариулах