Төрийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Зундуйн Доржийн мэндэлсэн өдөр тохиож байна

Админ
2024/05/10

Өнөөдөр Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч ЗУНДУЙН ДОРЖ (1943-2015)-ийн мэндэлсэн өдөр тохиож байна. 

Зундуйн Дорж нь Булган аймгийн Хишиг-Өндөр суманд малчин ардын гэр бүлд төрсөн. МУИС-ийн Хэл, утга зохиолын ангийг төгссөн, БНАГУ-ын Берлен хотын 'Брундфункт' радиод сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. Тэрээр Үндэсний радиод сэтгүүлч, редактороор ажиллаж, утга зохиол, үндэснийхээ өв соёлын төлөө бүхий л амьдралаа зориулсан хүн. Мөн 'Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг'-ийн тэргүүнээр ажиллаж байв.

1950-иад оны сүүл үеэс уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн бөгөөд эх орон, уул ус байгаль дэлхий, монгол ахуй аж амьдралыг харуулсан 'Сүүтэй чулуу', 'Эрдэнэ засгийн унага', 'Уулын мод ургах дуртай', 'Байтагт мөнхөрсөн арав', 'Шанхны үзүүрийн чичиргээ', 'Долоон настай Дондог', 'Өглөөний агаар', 'Москва харагддаг уул' тэргүүтэй олон роман, тууж, өгүүллэг, шүлгийн номнууд туурвисан. 

Түүний 'Нас тогтох сайхан', 'Ишиг гижигдэх зэрэглээ', 'Үүрийн шөнийн нулимс', 'Уйлж дуулах хорвоо', 'Тунирхлын дуу' зэрэг олон шүлэг нь дуу болж, сонсогч олны сэтгэл зүрхэнд хоногшжээ.
Тэрээр 1985 онд МЗЭ-ийн шагнал, 1993 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна