Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа

Админ
2024/05/10

Цагдаагийн дэд хурандаа Япон болон БНХАУ-д зохиогдсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, алтан соёмбот далбаагаа мандуулжээ. 

Тодруулбал Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон Улсын Токио хотод энэ оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “International Friendship” олон улсын тэмцээн,

 БНХАУ-ын Hangzhou хотноо энэ сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын “Киокушин карате”-ийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцжээ. Дээрх тэмцээнүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 3100 гаруй тамирчид өрсөлдсөн байна.

Үүнээс тулааны +80 кг жинд мастер ангилалд М.Баттүшиг аваргын “Алтан медаль”-ыг тус тус хүртжээ. 


Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна