“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛЭЭ ХИЙЛЭЭ

Админ
2020/03/23

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.03.23/ ногдол ашигтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж нар мэдээлэл өглөө. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байна. 


 
Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна. 2020 оны 03 дугаар сарын 16-аас 03 дугаар сарын 23-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28.783 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 65.512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

 

Ногдол ашигтай холбоотойгоор иргэдээс ирж буй түгээмэл асуултын хариулт:


 
Ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.


 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.


 
Өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.


 
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:
www.ett.mn вэб сайт
“1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
 ЕТТ аппликейшн 
158989 мессеж дугаар
 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.153
    2021/05/25

    АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол адгийн луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН намын дарга Доржханд, ХҮН намаас нэр дэвшигч Энхбат нар бол гадаадын банкны эзэдтэй холбоотой, гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Доржханд, Энхбат нараас болгоомжлогтун монголчуудаа. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх бол гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн орд, Салхитын орд, Монголросцветмет нэгдлийн лицензтэй ордууд (Асгатын мөнгөнөий орд, Бор-Өндөрийн хайлуур жоншны орд, Заамрын алтны орд зэрэг)-ыг монголын жирийн эгэл ард түмэнд буцаан эргүүлэн авч өгсөн, хэн ч маргашгүй, түүхэн гавъяатай хүн. Байгалийн баялагийн төлөө цогтой тэмцэгч, халуун эх оронч У.Хүрэлсүхийг дэмжицгээе монголчуудаа. Хурай, хурай, хурай!!!

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/02/16

    танай хувьцааны нэг бүрийн үнэ 2 мөнгө гэл үү айн ноогдол ашиг нэг хүнд 20мөнгө үү

    Хариулах