УОК: Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд 21 хоног тусгаарлагдана

Админ
22 цаг 4 минутын өмнө

Улсын онцгой комиссын шуурхай штаб ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс гадаадад буй иргэдээ татаж авч байна. Австралийн Засгийн газар өнөөдөр Монгол Улс дахь зургаан иргэнээ татаж авах хүсэлтээ илгээжээ. Мөн энэ амралтын өдрүүдэд Солонгос Улсын Засгийн газар манай улсаас 200 гаруй иргэнээ татаж авахаар болсон байна.

 

Гадаадад буй Монгол Улсын  4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээжээ. Улмаар ойрын хугацаанд тусгай үүргийн гурван онгоц нисгэх гэж байна. 

 

Нислэгийн хуваарийг танилцуулъя.


- 04 сарын 2 нд өглөө 08:00 цагт Сөүл-Улаанбаатар
- 04 сарын 3 нд 01:00 цагт Токио-Улаанбаатар
- 04 сарын 4 нд 08:30 цагт Сөүл-Улаанбаатар

 

Дээрх гурван нислэгээр нийт 750 иргэн ирнэ. Тухайн иргэдэд байгаа улсдаа шинжилгээнд заавал хамрагдсан байх шаардлагыг тавих бөгөөд эн орондоо ирээд  21 хоног тусгаарлагдах аж. Ингэхдээ өмнөх иргэдийн адил онгоцны тийзийн үнэ, тусгаарлагдах байрны төлбөрөө өөрсдөө төлсөний дараа онгоцонд суух эрх нээгдэх юм.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.37.222.158
    2020/04/02

    Haan ch tusgaarlsan yah ve mongoldo ochij baival bogin hugtsaatai garsn humuus hetsuudeed bn shuu nisleg hoishluulsaar bgd vizni hugtsa maani duusaad bn hunii gazar urt hugtsaatai bn gj tolovloogui ymr ch belteglgui garaad emchilge hiilgeed butsah bsn bolov ch gatschaad bur balraad bn shuu oir oirhon solongsoos irgedee tataad avaad bgarai haldvar avaagui humuus zondoo l bn

    Хариулах
  • 77.204.246.88
    2020/03/29

    Biznes gej yu gej bgaay eh orontoi uchraad avch bg huni nutagt bidend hamaagui geed orhisonoos dor bn uu?

    Хариулах
  • 98.244.106.112
    14 цагийн өмнө

    Манай УОК-ын дарга маска зөв зүүж сурах болоогүй л юм байх даа

    Хариулах
  • 123.143.97.155
    14 цагийн өмнө

    Nvl biznes

    Хариулах
  • 150.129.143.6
    17 цагийн өмнө

    Nemj korono absan hun ireh ni todorhoi tuhain uls shinjleed zugeer gesen humuusees irsen hoinoo korono ilernee tusgaarlah beltgel horongo mongoo hen haanaas gargah asuudlaa irgedteigee sain tohirch baij abch ireechee

    Хариулах
  • 139.5.218.190
    19 цагийн өмнө

    Наад тусгай үүргийн онгоцоо түр болио эхний улсууд нь хоолоо шидэж бн дараагийн улсуудаа хөдөө хээр тусгаарлах байр саваа бэлдчээд авчир. Заавал улсын нийслэлд олон хүнтэй газар авчрах хэрэггүй

    Хариулах
  • 64.119.21.47
    20 цагийн өмнө

    Журам нь зов л бна. Зоовор орж ирэхгуй гэсэн баталгаа алга даа

    Хариулах