13 настай хүүхдийг жирэмслүүлсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ

Админ
2020/03/30

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар тус газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан бага насны хүүхэд болон гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийн байдлыг судалжээ.

 

Тус сумын хэмжээнд дээрх төрлийн гэмт хэрэг 2018 онд хоёр, 2019 онд нэг хэрэг  шүүхээр шийдвэрлэгдсэн бол 2020 он гарсанаас хойш дараах гурван хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

 

  1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн 2019 оны аравдугаар сард 10 настай дагавар охиноо хүчиндсэн хэргийг  тус сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
     
  2. Тус аймгийн Эрдэнэ сумын нутагт иргэн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болгосон хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
     
  3. Иргэн 2018-2019 онд 15 настай дагавар охиноо 3 удаагийн үйлдлээр хүчиндэхийг завдсан хэргийг мөн шүүх 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр болжээ.

 

Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг судлахад,

  • бага насны хүүхдэд тавих эцэг, эхийн хараа хяналт, анхаарал халамж сул, санаа тавин ярилцдаггүй,
  • хүүхдийнхээ юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг мэддэггүй,
  • гэр бүлийн хүрээнд архидан согтуурах байдал хавтгайрсан,
  • гэрлэлт цуцлалтаас хүүхдээ асрамжилж байгаа эцэг, эх болон хойт эцэг, эхийн зүгээс хүүхдийг хамгаалах үүргээ биелүүлдэггүй зэрэг байдал тогтоогдсон байна.
  •  

Иймд сум дундын прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар Замын-Үүд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

 

Эх сурвалж: УЕПГ


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.171.48.39
    2020/03/31

    Huul n Guuliar solison gazar yana daa Mgl min! Hunii amidraliigiim aimshigtai bh gej!!!

    Хариулах
  • 64.119.18.31
    2020/03/31

    yal bags bn er n olon niited zarlaj tsarsig n haruulj bh hetegtei tegwrl daraagiin hohirohch garah n baga iim humuus niigemd baigaag humuus tanihgui hohirch bn neg hunii taraig olon niited haruulj seremjluulehed dahin iim hereg ogt gatahgui huuhdiig hamgaalj chafahgui bn ehchuud ohin huuhedtei bol nohor heteggui ted taniig bish ohidiig sonirhoj bn

    Хариулах
  • 202.9.46.220
    2020/03/30

    Ял нь хөнгөдсөн бн ингэж бага насны бие хамгаалж чадахгүй бгаа нялх амьтаныгнасаар нь зовлонд унагаж бгаа явдал толгой нь илж бгаад адилхан хуульаа чангадгаж өгөх ИХ н гишүүн г сонгоноо хцуль чанга бвал дахиад хүчин н хэрэг хийхгүй шүү дээ ийм хэрэг хийсэн эрийг насаар нь хорих хэрэгтэй ш дээ

    Хариулах
  • 64.119.27.177
    2020/03/30

    цэцэг цэврүү шиг охидын бие сэтгэл ирээдүй гэрэл гэгээ бүхнийг үгүй хийчихсэн хүмүүсийг яагаад ийм хѳнгѳн шийтгэж байдаг юм бэ ? шууд цаазаар авдаг болгочихвол ийм юм олон давтагдаад байхгүй л бол уу хѳнгѳн дэндүү хѳнгѳн чл байна эдгээр хүмүүс ялаа эдлээд л дуусна харин охид насан туршдаа марташгүй хар толбо сэтгэл итгэлгүй айдас хүйдэстэй яаж амтдрахыг нь тѳсѳѳлцгѳѳ дѳѳ бүгд л охидтой биз дээ?

    Хариулах
  • 213.162.72.195
    2020/03/30

    сонирхолтой

    Хариулах
  • 64.119.17.200
    2020/03/30

    Ял нь хөнгөн байнаа. 10 настайд нь хүчирхийлж амьдралйг нь сүйрүүлсэн хүнд 8 жилийн ял өгөхөөр хугацаанаасаа өмнө эсвэл хугацаагаа дуусгаж гхөрч ирээд дахиад тэр хүүхдийг дарамтална шүү дээ.

    Хариулах
  • 66.181.176.171
    2020/03/30

    Хамгийн гол нь энэ охид юунд итгэж яаж өсөх нь ойлгохгүй байна. Ийм мэдэхгүй хэд байна. Тиймээс шийтгэл хатуу байх ёстой.

    Хариулах
  • 93.103.237.194
    2020/03/30

    Хариулах