Л.Наранбаатар шүүх дээр З.Энхболдыг ялжээ

Админ
2020/03/31

АН-ын даргын зөвлөх З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа эдийн засагч Л.Наранбаатарыг нэр төрд халдсан хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргаж, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

 

Улмаар шүүх Л.Наранбаатар нь З.Энхболдыг гүтгэсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгуулсан байдаг.

 

Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурал болж, торгосон цагдаа, прокурорын дээрх шийтгэлийг хүчингүй болгожээ.

 

Л.Наранбаатар “Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн. Дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорын шийтгэврийг цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсны эцэст болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүндэтгэж өөрөө ирсэнгүй” хэмээн фейсбүүк хуудсандаа бичжээ.

 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.54
    2020/03/31

    Шүүх эрх мэдэлтний талд үйлчилдэг нь батлагдав Зи Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхад нь Наранбаатарыг торгоод тамгын даргаасаа хусагдсан хойно нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон юм биз дээ

    Хариулах
  • 66.181.185.102
    2020/03/31

    баяр хүргье ээ. Гэмгүй хүн рүү хүн оймс шидэх үү. Зика вируснээс нэг салах цаг ирэх байхаа

    Хариулах
  • 66.181.161.83
    2020/03/31

    Зи вирусын муу муухай булхай ингээл ил тод болоол бнашүү. Мундаг залуу бна амжилт

    Хариулах