ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ

Админ
2020/03/31

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.03.31/ хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

 

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.

 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 168.235.206.102
    2020/03/31

    Эд нар сонгуулиар алга болно түүний дараа хийвэл яасан юм

    Хариулах
  • 66.181.177.163
    2020/03/31

    Газар шорооны ажилд монгол компаниудаа оруулаарай

    Хариулах
  • 202.126.89.14
    2020/03/31

    Зөв шуурхай зохион байгуулалттай хийвэл Монгол улсад хөрөнгө оруулалт орж ирнэ...

    Хариулах