Банкууд ГУРАВ ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГИЙН гүйлгээний шимтгэлийг 20 хувь буурууллаа

Админ
2020/03/31

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд  банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувиар бууруулахаар боллоо.

 

Тус арга хэмжээг Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

 

Иймд иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна. 
 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.50
    2020/04/01

    100 төгрөгөөс 20 төг хасчаад гайхуулаад байгаа юм уу

    Хариулах
  • 202.55.188.38
    2020/03/31

    Баярласнаас болж үхэх нээ.

    Хариулах
  • 192.82.77.212
    2020/03/31

    Хаха ёстой их юмаар гийгүүлж дээ

    Хариулах
  • 202.126.89.229
    2020/03/31

    Transkapital bank bus irgedees zeelee og gej nehehgui hereggui shuudee orlogo bhgui bhgui ued

    Хариулах