Д.Нямхүү: Турк иргэдээс Коронавирус илэрлээ

Админ
2020/04/01


ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Манай улсад тусгаарлагдаж байгаа Турк улсын иргэдээс Коронавирус илэрчээ. Энэ талаар  “Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь уушгины хатгалгаагаар өвдсөн хүмүүст хийсэн шинжилгээ.

 

Нэг үгээр давхар хяналт гэсэн үг. Мөн тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болох 10 гаруй иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналт, тандалтад байна.


Эдгээр батлагдсан тохиолдолууд өнгөрсөн сарын 28-нд БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн. Манай улсад суух Туркийн Элчин сайдын ажилтнуудын ар гэрийнхэн. Гурван хүн ирсэнээс хоёроос нь илэрсэн. Манайд үйлчилж байгаа журмаар гадны улсаас ирсэн иргэд бүрийн тусгаарлаж байгаа. Эдгээр иргэд тусгаарлагдаад гурав хоносны дараа шинжилгээ авахад вирустай гэдэг нь илэрсэн” гэв


 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.131
    2020/04/01

    Турктээ эруул байж бгаад ирэхгуй, хариуцлагагуй юм, бид овчноос айж байхад , нутагтаа шинжилгээ хийлгэж ирэхгуй. Дитломат статус хамаагуй . Уургээ биелуулэх естой .

    Хариулах