Б.Махбалд холбогдох шүүх ДАХИН ХОЙШИЛЛОО

Б.Ариунзаяа
2020/04/01

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.04.01/ 14 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргажээ.

Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.131
    2020/04/01

    Хурдан шийдээч, омгоологч солих, омгоологч шалтаг хусэлт гаргаад , хугацаа сунжрах арга их хийх юм. Хурдан шийдвэл яллагдагчдад амар ялаа эдлэх дараагийн .,,???

    Хариулах
  • 64.119.16.167
    2020/04/01

    Ёооё арай дэндэнээ хүн алсан хүнийг тэнсэн ял өгөх гээд бгаа юм уу

    Хариулах