ЗГ:Ажлын байраа хадгалж байгаа ААН болон иргэнд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгоно

Б.Ариунзаяа
2020/04/01

“Шинэ коронавирусын тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх  багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн 4  чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна. 

Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААНБ-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулагч МУ-ын иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.

Эсвэл өөрийн хүсэл санаачилгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно.  Сайн дурын даатгуулагчийг хамруулна. Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн даатгуулагч МУ-ын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын нэгнээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгоно зэрэг багтаж байна.  Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.47
    2020/04/03

    ajliin bairaa hadgalj bga AAN gedeg ni tom kompianuudaa demjine jijig kompianuud hamaagui gesen ug bnadaa darga nariin kompianuud buh yumnii turuund hulgai deerem zeel hungulult edleh yumaa yasan idej uuj hanadaggui yumbe

    Хариулах
  • 103.111.68.3
    2020/04/02

    МАН ард түмнээ алагчлан үздэг явдлаа хэзээ зогсоох бол?

    Хариулах
  • 202.126.88.149
    2020/04/02

    hudlaa yarisan garuud aj ahuin neg.turiin umchid kamponuudiin tatvariig teglehgui bol henii tatvariig chuluuluh geed bgaay huvi hvmvvs tulsun ch tuluugui ch bolno tuluu gehed hamgiin baga dvngeer tulnu harin hamgiin undur tatvar tulj bgaa turiin umchit kamponuud l bgaa yadaj l ХХОАТ chuluulchij bolohgui tsaanaa mash ih mungu idej bn ugaaj bn mongoliin ard tvmen ergvv bish oilgoh blgui dee

    Хариулах