ТОВЧХОН: НДШ тэглэгдэж байгаа ч ЭМД-ийн шимтгэл тооцогдоно

Б.Ариунзаяа
2020/04/01

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар коронавирусийн хямралын үед авах арга хэмжээнүүдтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг танилцууллаа.

Ч.Хүрэлбаатар энэ үеэр

- ЕБС-ийн сурагчид хөл хорионд байгаа. Үүнтэй холбоотойгоор БСШУСЯ зардал хэмнэгдсэн. Боловсролын салбар хэмнэгдсэн энэ мөнгийг хүүхдийн мөнгө нь дээр нэмэн 3 сар олгоно. Ингэснээр хүүхдийн мөнгө 30 мянган төгрөг болгоно. 

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 6 сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр гарсан. Гэхдээ улсын төсвөөс цалин авч байгаа төрийн албан хаагч, төрийн оролцоотой ААН-үүдэд энэ хууль үйлчлэхгүй.

- Тендерээр ажлаа хийдэг компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийдэг. Энэ компаниудын НДШ болон ХХАОАТ-ыг зардалд нь суулгачихсан байдаг. Иймээс бид тендерийг гүйцэтгэж байгаа компаниудын НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөхгүй. 

-НДШ тэглэгдэж байгаа ч ЭМД-ийн шимтгэл тооцогдоно. 

-НДШ төлдөг даатгуулагч нар ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган олгоно. Үүнд:

-Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон боловч ажлын байраар хангагдсан ажилтнуудад  сар бүр 200 мянган төгрөг олгоно. Үүнд аймаг, орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон бол энэхүү шийдвэрт хамрагдана.

-"Эрдэнэс таван толгой" ХК ашигтай ажилласан. Энэхүү хувьцааны ногдол ашиг 120 тэрбум төгрөгийг олгоно. Ингэснээр Монголын 2 сая 511 мянга 332 иргэн ”Эрдэнэс таван толгой” компанийн ногдол ашиг авна. Энэхүү мөнгийг манай санхүүгийн тогтолцооны дагуу олгоно. Үүнээс гадна 486 ААН 636 сая төгрөгийн ногдол ашгийг 5 сард олгоно. Урьд өмнө нь янз бүрийн зээл хэлбэрээс олсон мөнгөө иргэдэд тарааж байсан. Тэгвэл энэ удаа анхлан олсон ашгаа компанийн хуулийн дагуу иргэддээ олгоно. Энэ бол улсын төсвөөс гарч буй мөнгө биш. 

-Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлж буй. Үүнд төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай үүнд хамаарна гэв.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.30
    2020/04/03

    zeel hoishluulna geed hutsaad bsan haa bna. Bankaa huch hurehgui tur boljee. Hurdan tarad songuulia hii. Daraagiinh ni arai uuruur udirdah ch yum bil uu

    Хариулах
  • 202.9.46.30
    2020/04/03

    төрийн албан хаагчийн орлого буурахгүй гэдгээ нотол. ажилгүй иргэдийн судалгаа чинь хаа байна. тэднийгээ яаж дэмжих юм. ийм нохойн баас шиг юм битгий хийцгээ. хийж чаддаг хүнд нь өг төрийн мөнгөөр тоглогчид оо.

    Хариулах
  • 66.181.177.231
    2020/04/02

    Хувийн сургуулиудын төлбөрийг хичээллээгээс үеийг чөлөөлөх, тэтгэвэрийн санг нөхөх.

    Хариулах
  • 202.179.31.5
    2020/04/02

    ard urgedeeree togolchih ym bna da zeel hoishluulna, turiin albaniihang tatvaraas chuluulnu gesen yaav. Turiin alband ajillaj bgaa humuus hun bish ym bna HURELBAATARAA

    Хариулах
  • 103.229.123.46
    2020/04/02

    huvaaria hudulmur erkhlegcdiin nd shimtgel hamaaruulahgu bololtoi yag tetgeveriin zeel teglelttei adil yum boloh n buun bujignaan bolno baih daa uuruu tesen yadan tulj baigaag ul oilgoh nee

    Хариулах
  • 66.181.178.189
    2020/04/01

    уул уурхай архи тамхи үйлдвэрүүд хамаарахгүй гэсэн үнэн үү

    Хариулах