Зургаан эмнэлэгт коронавирус шинжлэх боломжтой боллоо

Б.Ариунзаяа
2020/04/02

ХӨСҮТ-өөс гадна таван эмнэлгийн лабораторид коронавируст халдварын шинжилгээ хийж оношлох боломжтой боллоо. 

ЭМЯ-ны мэдээлснээр, ЭХЭМҮТ, Ховд, Дорнод, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид уг шинжилгээг хийх юм. Ингэснээр сорьцыг заавал ХӨСҮТ-д хүргүүлэхгүйгээр орон нутагт шинжилж, цаг алдахгүй арга хэмжээ авах давуу талтай болж байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19”-өөр халдварласан 12 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна