Тойрогтоо 5 сургууль ашиглалтад оруулсан Ж.Энхбаяр гишүүн 6 дахь сургуулийн ажлыг эхлүүллээ

Админ
2020/04/02

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил өнөөдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхэллээ.

 УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойрогтоо ийнхүү зургаа дахь сургуулийн шавыг тавилаа. БСШУС-ын яам 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад өгөх бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд баригдах томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий “Монгол тэмүүлэл” юм. 

Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Монгол тэмүүлэл” сургуулиас гадна тус хорооны хүүхдүүдийг хамран сургах 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн суудал бүхий шинэ барилгын ажил өнгөрөгч онд эхэлсэн. “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажлыг “Батс Өргөө” компани гүйцэтгэх бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулахаар ийнхүү эхлүүллээ. Тус компани 2019 онд нэг ээлжиндээ 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байсан юм.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.234
    2020/04/03

    Mundag gishùun shu.Toirogtoo ix zuil xiisen bna..Namchirxdaggui ix zuv xun shìg sanagddag shu.Manai Batlangiin said bsan Jadanbaa generaliin xuu shu dee.Sain xunii ur sain l bdag yum bna..Amjilt xusie!

    Хариулах
    • 45.51.191.129
      2020/04/05

      төрийн мөнгө бол бидний мөнгө, тэрний хармаанаас хэд гарав?

  • 66.181.161.65
    2020/04/02

    2020onii songuulid huch uzehgui businessee hiigeed yavna geed bailuu? Helsen amandaa hureh esehiig ni haray JDU

    Хариулах
  • 150.129.143.94
    2020/04/02

    Сайн бизнесмен шүү, цавчаанд ч мөн гаршсан зайран байна, зогсохоо мэдэхгүй

    Хариулах
  • 202.131.232.202
    2020/04/02

    ХАРИН ЧИ ӨНӨӨДӨР Л ГЭНЭТ ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ОЛЖ УНШИЖ ДЭЭ. ТӨРИЙН СУРГУУЛЬ ШҮҮ. ЭНХБАЯР БАС Ч ГЭЖ ЮМ ХИЙЖ БАЙГАА ГИШҮҮН ДЭЭ.

    Хариулах
  • 202.9.46.25
    2020/04/02

    Хувийн сургууль юм уу төрийн сургууль юм уу? одоо бүр хувь хувьсгал нь мэдэгдэхээ байгаад төрийн мөнгөөр хувьдаа ч юм хийгээд байгаа юм шиг болчихоод байх болж дээ.

    Хариулах
  • 192.82.68.116
    2020/04/02

    4 jil iim yum duuldaagui shaaj baisnaa, genet yu shaachiv ???

    Хариулах