ТОВЧЛОЛ: Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 26 иргэнийг ХӨСҮТ-ээс гаргалаа

Б.Ариунзаяа
2020/04/02

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

  • 273 хүнд давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
  • Сэлэнгэ, Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн. Одоогоор тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
  • Токио-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 иргэнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна.
  • Одоогоор 74 хүнийг хүлээн авахад бэлэн байна.  
  • Манай улс Япон болон ДЭМБ аас ирсэн оношлуурыг хэрэглэж байгаа. Одоогоор хүрэлцээтэй байна. БНХАУ-аас мөн оношлуур ирсэн, мөн одоо ирэх тусгай үүргийн онгоцуудаар оношлуур ирнэ. Тэдгээрийг нөөцөнд байлгана.  

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна