ТОВЧЛОЛ Х.Нямбаатар: Зарим нь эздэдээ гоё харагдах гэж тэгж хэлж байгаа байх

Админ
2020/04/02

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай "Өдрийн сонин"-ы сэтгүүлч ярилцжээ. Тус ярилцлагын ТОВЧЛОН хүргэж байна. 

  •  ҮХНӨ-ийн хамгийн том өөрчлөлт нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцитэй холбоотой харилцааг зохицуулах өөрчлөлтүүдээс гадна засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагатай холбоотой шүүх эрх мэдлийн бүлэгтэй холбоотой.

  •  Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн байх боломжийг хуулиар нээж өгсөн. Бусад Засгийн газрын гишүүдийн хувьд Их хурлын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хуулиар хориглосон. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. 

  • Энэ хууль таван зүйлтэй. Нэгдүгээр зүйлд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тухайн төрлийн харилцааг зохицуулсан шинэ хууль гарах хүртэл тухайн төрлийн харилцааг зохицуулж байсан хуучин хууль тогтоомжоор тухайн харилцааг зохицуулна гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Тиймээс одоогийн Засгийн газар огцрохгүй гэсэн үг. 

  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаатайгаар органик хуулиар дагаж өөрчлөх процессийн ажлууд УИХ, Засгийн газрын түвшинд хийгдээд явж байна. Эхний ээлжинд 11 том хуулийн өөрчлөлт хийгдэнэ. 

  • УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хуулиудыг нэн яаралтай өөрчлөх шаардлагатай байна. 

  • Дээр дурдсан хуулиуд батлагдаад өөртөө үйчлэлээ заасан өдрөөс хойш тухайн харилцаанууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөрчлөгдөнө. Энэ бол өмнө нь манай Үндсэн хуулийн эрх зүйд байсан, тогтсон ойлголт. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Үндсэн хуулиар УИХ 76 гишүүнтэй байна, дөрвөн жил тутам сонгогдоно. Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч байна. Нэг удаа улирч сонгогдох эрхтэй. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд хуваагдана гэх мэт Үндсэн хуулийн суурь харилцаануудыг зохицуулсан. Дагаж мөрдө хжурмын хуулиар яг адилхан. 

  • Жишээлбэл, 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хэрнээ анхны Ерөнхийлөгчийг 1993 оны зургадугаар сард тангараг өргүүлж байсан. Өөрөөр хэлбэл зарим хуульчдын ярьж байгаа шиг Үндсэн хууль батлагдаад л Үндсэн хуульд дурдсан шиг харилцааг зохицуулдаг ойлголт байхгүй. 

  • 1993 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль батлагдсан. Тэр болтол Улаанбаатар хот дөрвөн районтойгоор 1993 он хүртэл явсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль нь 1992 оны хоёрдугаар сарын 12-нд үйлчилсэн ч Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль нь 1993 онд батлагдаж тухайн оноосоо эхэлж өөрчлөлт орж байсан. Үндсэн хуультай холбоотой зохицуулалт бараг найман жил орчим үргэлжилсэн.

  • Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Бид намын дүрэмтэй, нэгдмэл удирдлагатай учраас сонгууль хойшлуулах тал дээр нэмж хэлэх зүйл алга. 

  • ОХУ-ын ард нийтийн санал асуулга хойшилсон тухай мэдээлэл гарсан. Солонгосын үндэсний ассамблейн сонгууль энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Сөрөг хүчин сонгуулиа хойшлуулъя гэх байр суурь илэрхийлсэн ч эрх барьж байгаа хүчин сонгуулийг цагт нь явуулахаар шийдсэн байна. Итали, Испани улс шиг хүнд нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгууль хойшилно. 

  • Дайны болон онц байдал зарлагдаагүй тохиолдолд сонгууль хойшлогдохгүй гэж Ерөнхий сайд хэлсэн гэж ойлгож байгаа. Хэрэв сонгууль хойшилбол бүтэн жилээр хойшлогдоно.

  • Хуульч Б.Гүнбилэг Хууль зүйн сайд Ц. Нямдорж болон таныг МАН-аас УИХын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд хандсан байсан. Би тэр мэдээллийг харсан. Сонгууль дөхчихсөн, нэр дэвших хүсэлтэй хүмүүс олонд танигдах, анхаарлын төвд орохын тулд хүний нэр төрийг гутаан доромжлох кампанит ажлын нэг гэж харж байгаа. 
  • Таван гишүүн жагсаал хийхэд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдын өрөө рүү биднийг хутга шөвөгтэй орсон гээд сенсаци тарьж байсан. Дараа нь М.Энхболд дарга тийм зүйл болоогүй хэмээн мэдээллийг няцаасан. Ямар хүн гэдэг нь өөрийнх нь хийж байгаа үйлдлүүдээр харагддаг. 


  • Зарим нь эздэдээ гоё харагдах гээд тэгж байгаа байх.

  • Би албан ёсоор хэлье. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага хоёр жил гаруй шалгалт хийсэн. Надтай холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. 

  • Анхны тавилт нь таван гишүүн жагсаал хийж явахад АТГ-ын тухайн үеийн удирдлагуудаар ажиллаж байсан хүмүүсийн зохиомол тавилттай жүжгээр бидний нэр төрийг гутаах гэж явж байгаа хэлбэр. 

  • ЖДҮийн зээлээс миний гэр бүл, хамаарал бүхий этгээд зуун төгрөг ч аваагүй. Би шүүх, хууль хяналтын байгууллагыг шүүмжилж, шударга бусын хонгилыг нураая гэж хамгийн тогтвортой дуугарч яваа хүний нэг. 

  • Хэрвээ ЖДҮ-ээс зээл авсан бол надад дургүй хууль хяналтын байгууллагынхан аль хэдийнэ хонгил руугаа чирээд оруулчих байсан байлгүй.

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.233
    2020/04/02

    Зарим нэг нөхдүүдийг бодвол хийсэн ажилтай хэлэх үгтэй л гишүүн дээ. Хийсэн ажлых нь талыг нь ч хийж чадахгүй болхоороо л ингэж янз бүрийн юм ярьж байгаа ш дээ.

    Хариулах
  • 202.131.232.202
    2020/04/02

    НЯМБААТАР ШУДАРГА САЙН ЗАЛУУ МОНГОЛЫН ТӨРД ХУВЬСГАЛ ХИЙХ САЛХИЙГ ХАГАЛСАН НЬ ХЭН Ч ҮГҮЙСГЭХЭЭРГҮЙ БОДИТ ҮНЭН. МАН ЫН ТЭР ХАЛЗАН ТОЛГОЙТ ХЭН БИЛЭЭ. БУЛГАНД МАН-С ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИНЭ ГЭЭД БАЙГАА ГҮНХООСОН ШУДАРГА ҮНЭНИЙ ДҮР ҮЗҮҮЛЭГЧ АН-С МАГНАЙ НАР Л ИЙМ ЮМ ХИЙНЭЭ. АРД ТҮМЭН НЯМБААТАРЫГ ТАНЬДАГ БОЛСОН. ЭНЭ БОЛ ТОМ АМЖИЛТ ШҮҮ.

    Хариулах