У.Хүрэлсүх: Чингисийн чулууны хуулбарыг 12 дугаар сарын 06-ны өдөр Эрмитажаас авсан, юм гэдэг учиртай

Б.Ариунзаяа
2020/04/02

Өнөөдөр  Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж буй "Чингис хааны түүх соёлын хүрээлэн" музейн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг ТОВЧЛОН хүргэж байна.


- Энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр монголчуудынхаа хүсэн хүлээсэн Чингис хааныхаа музейн бүтээн байгуулалтын ажлаа эхэлж байна.


-Музей хоёр жилийн хугацаанд баригдана.


- Байшингаар яривал дээшээ 9 давхар, газар дор нэг давхар байна.


- Хүннү улсын хаан Модун Шаньюгаас эхлээд Наймдугаар богд Жавзандамба хутагтын үе хүртэлх түүхэн үйл явдлуудыг харуулна.


- Эзэн Чингис хааныхаа үүх түүхийг харуулсан судалгааны газар, Монголын ард түмний шүтээн музей болох болно.


- Эзэн Чингис хаан зөвхөн монголын хаан байгаагүй Дэлхийн хаан байсан юм байна гэдгийг энэ музейгээс таньж мэднэ.


-Музейг барихад улсын төсвөөс 53 тэрбум төгрөг зарцуулна.


- Чингисийн чулууны хуулбарыг  ОХУ-д айлчлал хийж байхдаа 12 дугаар сарын 06-ны өдөр Санкт Петербургийн  Эрмитаж музейгээс авсан. Юм гэдэг учиртай. Цаг хугацаа нь хүртэл ингэж сайхан тохирсон.


- Үр хүүхэддээ түүхээ үлдээх ёстой, ард иргэдээ соён гэгээрүүлэх ёстой. Сурагчид болоод оюутан залуучууд энэ музейдээ ирж хичээлээ хийж байгаасай.


-Гадаадад суугаа Элчин сайдууддаа үүрэг өгсөн. Тухайн суугаа оронд манай Их хаантай холбоотой түүхийн эх сурвалж, эд хэрэглэлүүд байвал аль болох авчирах, үгүй бол хуулбарыг нь авах тал дээр санаачилгатай ажиллаарай гэсэн.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.195
    2020/04/03

    Zob buteen baiguulalt bnoo delhiid gaihuulah gants muzeitei boloosou

    Хариулах
  • 66.181.168.81
    2020/04/02

    Зөвхөн монголд төдийгүй дэлхийн монгол туургатан ард түмний мөнхийн хүслийг биелүүлж байгаад ерөнхий сайддаа талархаад баршгүй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

    Хариулах
  • 202.131.232.202
    2020/04/02

    ХҮРЭЛСҮХ Ч ҮНЭХЭЭР ӨӨР ЮМ АА. САЙН БАЙНА АРД ТҮМНИЙ ИХ ИТГЭЛ БИЙ ШҮҮ.ЗҮТГЭЭД БАЙЖ ДЭЭ ЦЭРГИЙН ХҮН ГЭЖ ӨӨР ЮМАА.

    Хариулах