ТОВЧЛОЛ: С.Амарсайхан 10 сая ам.долларын барьцаанд байсан цэцэрлэгийн тохижилтын талаар ЮУ ХЭЛЭВ?

Б.Ариунзаяа
2020/04/02

Нийслэлийн Засаг дарга Б.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр долоо хоног бүр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон бөгөөд энэ дагуу өнөөдөр "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-гийн асуудлаар мэдээлэл өглөө.  Түүний мэдээллийг ТОВЧЛОН хүргэе. 

-Өнгөрсөн жил нийслэл хэд хэдэн газрын зөвшөөрөл цуцалсны нэг нь Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг.Нийт 1,8 га газар.

-Энэ цэцэрлэгийн газар 10 сая долларын барьцаанд тавигдсан байсан.

-2005 онд хувийн эзэмшилд олгогдсон. 2019 оны гуравдугаар сард зөвшөөрлийг цуцалснаар цэцэрлэгийг тохижуулах ажил эхэлсэн.

-Төрийн ордны өмнөх цэцэрлэгт ямар нэгэн том байгууламж барих эсвэл газар дор авто зогсоол хийх нь  тохиромжгүй гэдэг дүгнэлт гарсан.

-Тиймээс автомат усалгаатай, бие засах газрынх нь дэд бүтцийг төвийн шугамд холбосон шаардлага хангахуйц бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

-Энэ ажлыг Нийслэлийн тохижилт үйлчилгээний газар хийж гүйцэтгэнэ.


-Энэ бол өчигдөр шийдээд өнөөдөр хийж байгаа ажил биш. Дэлхий нийтэд цар тахлын аюул нүүрлэсэнтэй холбогдуулаад эрэмбэлэн дараалуулах олон ажил бий. Гэхдээ хорио цээр тогтоохоос өмнө  хаврын бүтээн байгуулалт гэж хийгдэхээр өнгөрсөн нэгдүгээр сард хөрөнгө санхүү нь зохих ёсны хүрээнд шийдэгдсэн асуудал.

-Үүнийг улстөржүүлж, иргэдийг буруу зүйл турхирах шаардлагагүй. Үүний ард нь томоохон улстөрчид ч бий, ААН-үүд ч бий.

-Энэ бүтээн байгуулалтыг хийлгэхгүй байх. Цаашлаад энэ газрыг буцаагаад хувьдаа авч, барилга байшин барих санаархал хэсэг бүлэг хүмүүст байна.

-Тэд энэ газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандчихсан байгаа.  Томоохон зохион байгуулалттай сүлжээ энд ажиллаж байна.

-Төв шуудан, Хөрөнгийн биржийн дундах зам, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын ард талын талбай, Тагнуулын Ерөнхий газрын өмнөх цэцэрлэгт хүрээлэн зэргийг бүгдийг нь хувьчлаад авчихсан байсныг цуцалсан.

-Энэ газруудад барилга барина гээд явж байгаа нөхдүүдэд зориуд хэлье. Энэ ажил зогсохгүй, хийнэ, явуулна. Хийсний дараа иргэд өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ өгнө байх.


Сэтгэгдэл (28)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.25
    2020/04/06

    Нэг модны мөчир бүү тасдаарай

    Хариулах
  • 66.181.188.127
    2020/04/05

    Баяр хүргэе модоо устгаж болохгүй шүү Хиймэл зүлэг хэрэггүй бидэнд хүчилтөрөгч юу юунаас чухал бна жилийн 4улирал 4хананы дунд ...

    Хариулах
  • 202.55.188.89
    2020/04/03

    Шаахаа больчих төр гэж байгаа бол газраа мэдэх ёстой 3.2 тэрбумыг цавчих гэж яарч байгаа нь тодорхой юун нам улс төр компани тэрэнтэй чинь түй ч хамаагүй иргэд өөрсдөө модтой садтай байхын тулд эсэргүүцэж байна

    Хариулах
  • 64.119.19.184
    2020/04/03

    Хотын дарга, Ерөнхий сайд 2ын зоригтой шийдвэр, байнгын хяналт тавьж ажилласны ачаар бид нар утаагүй хоттой болсон шүү. Энэ жил хөл хориотой тэгээд утаатай байсан бол хэцүүхэн л өвөл болох байлаа.

    Хариулах
  • 64.119.19.184
    2020/04/03

    Хөгжимтэй усан оргилуур бүгдэд л хүртээмжтэй сайхан бүтээн байгуулалт байна. Манай хотод нэг олигтой гоё усан оргилуур байдаггүй. Усан оргилууртай бол тоос шороо багасна. Харин тэр моднуудаа л үлдээгээсэй. Модтой тэгээд усан оргилууртай бол ёстой гоё.

    Хариулах
  • 103.229.123.209
    2020/04/03

    Mi.Enhbold, Badamjunai gesen erh medeldee erdsen, idej uuj, humsalj hulgailah, hudaldah don shugelsen yedee ene gazariig hen negend ariljsan n todorhoi. Tsag oor bolsoon! Yamartai ch ene bairshil deer barilga barihdahgui n todorhoi. Zahiramj tsutslagdah n ch todorhoi. Ene tsag yeiin MANgaruud hotoo saijruulah gesen bish mongo tsavchih bodlogo barij chichirch baigaa n unen shu de! Hot tohijuulahiin darga setertei mahan tolgoi 1 davhar 1 jorlongoo ood n tatah setgelgui baij 2 dabhar 2 jorlon barina ch geh shig! Barilga barih sanaa n ingej l heregjij baigaam da!

    Хариулах
  • 202.9.46.243
    2020/04/03

    zob shiidber saihan bvteem baiguulalt hiih heregtei shvv de

    Хариулах
  • 176.59.49.114
    2020/04/03

    Дэмжиж баына, үзэсгэлэнтэй сайхан талбай болгоорой, танд амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.125
    2020/04/03

    Аан за. Одоо л ойлголоо. Газрын том тэмцэл явагдаад байгаа юм байна. Тэгвэл маш сайхан цэцэрлэгт хүрээлэн болгоод орхиорой. Хувь хүнд алдаж үл болно. Бүтээн байгуулалт нь сайн бүтэх болтугай.

    Хариулах
  • 66.181.183.100
    2020/04/03

    Хийж бүтээ, гол хяналтаа сайн тавь. Утаагүй болгосон юм чинь усан оргилууртай бас болгоорой

    Хариулах
  • 202.9.46.146
    2020/04/03

    Хэзээ хэдэн иргэнээс яаж санал авч сб талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг өөрчлөхөөр болсийм бэ, би лав мэдээгүй, шинэ зураг төсөл нь моджилт муутай муухай юм байна лээ

    Хариулах
  • 192.82.74.74
    2020/04/02

    хийх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.7
    2020/04/02

    ямар шуналтай хүмүүс вдээ хотын тѳвд битии барилга нэмээч

    Хариулах
  • 66.181.190.88
    2020/04/02

    Хийхээр төлөлөсөн зүйлээ зоригтой хийх хэрэгтэй. Шуналын хүүдийнүүд хотын, нийтийн эрх ашгийг биш, өөрсдийн хувийн бизнесээ бодож элдэв янзаар эсэргүүцэж байгаа нь үнэн. Тэдэнд "жингэр нохой хуцаж байдаг, жингийн цуваа явж л байдаг" гэдгийг бодитоор харуулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хотын өнгө төрхийн, ард иргэдийн сэтгэлийн таашаалын асуудал шүү.

    Хариулах
  • 59.153.114.30
    2020/04/02

    Хорионы үед архиа хорь гэж мөн ч их гуйлаа архины бизнэс ашигтай бололтой

    Хариулах
  • 103.229.121.94
    2020/04/02

    хийх ёстой зүйлээ хийцгээ.хийсэн шиг хийцгээ.хотын маань үзэмж өнгө төрх сайжрах байх.

    Хариулах
    • 150.129.140.31
      2020/04/02

      Хотын үзэмж гэдэг зөвхөн талбай тойрсон байдаг биш. Гэр хороололд хий.

  • 64.119.25.183
    2020/04/02

    Jorlon baiguulah zai muhar haana ch oldono. Urgaj baigaa modiig heveer ni uldeehiig husiye

    Хариулах
  • 66.181.176.171
    2020/04/02

    Орчин үед дарга удирдлагыг загнах муулах шиг амархан сайхан сайн нэртэй ажил байхгүй болсон. Тэд урдаас хэрэлдэхээс ичиж нэрэлхэнэ. Харина 1-задарсан бандид үг хэлвэл ч алууланадаа. Тиймээс тэднийг бол эвий хөөрхий ядарсан юм гээд өхөөрдвөл мундаг ах болно! Энэ хүмүүс зальтай!!!

    Хариулах
  • 202.9.46.177
    2020/04/02

    ЗҮЙТЭЙ. С.АМАРСАЙХАН МИНЬ ЗОРИГТОЙ ХИЙ. НААД ГАЗРЫГ ЧИНЬ АВАХ ГЭСЭН ЮМНУУД Л ХУДЛАА ШУУГИАН ТАРЬЖ БАЙГАА ЮМ. ХАРИН УСАН ОРГИЛУУРЫГ НЬ ӨВӨЛ ЭВДҮҮЛЧИХГҮЙН ТУЛД ХАШЛАГА ХИЙЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ ХАРИУЦДАГ, ХАРЖ ХАНДДАГ ХҮМҮҮС БАЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ. БАС НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ НЬ ТӨЛБӨРГҮЙ БОЛГООД ҮЙЛЧЛЭГЧИЙГ НЬ ХОТООС ЦАЛИНЖУУЛДАГ БОЛГОВОЛ ЗҮГЭЭР БАЙХ. АМЖИЛТ ХҮСЬЕ!!!

    Хариулах
  • 59.153.112.36
    2020/04/02

    zob saihan setgeltei zaluu demjij bn

    Хариулах
  • 66.181.176.171
    2020/04/02

    Даанч их шуугиан тариад байгаа юм. Тэр газрын тэмцэл л юм байна

    Хариулах
  • 66.181.176.171
    2020/04/02

    Үргэлж зөв сэтгэж зөв ажилладагт нь талархаж байна.

    Хариулах
  • 66.181.182.205
    2020/04/02

    үнэхээрийн гайхамшигтай орчин бүрдүүлж чадвал сх л хэрэг ..гагцхүү мод .бут .сөөг чини хэдий хугацаанд ургаж ач тусаа өгдөгийг л бүү март . бетон зуурмаг .зам талбай барилга байшин барих бол өөр асуудал .

    Хариулах
  • 202.9.40.171
    2020/04/02

    Хотын даргыг дэмжиж бна.

    Хариулах
  • 66.181.177.242
    2020/04/02

    Zuw saihan tsetserlegt hureelen bolgochih

    Хариулах
  • 192.82.69.34
    2020/04/02

    Ингээд тус там хэлчихсэн нь дээр

    Хариулах
    • 66.181.191.38
      2020/04/02

      Тэр нь дээр.