Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны барилгад коронавирусний тохиолдол бүртгэгджээ

Б.Ариунзаяа
2020/04/02

Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны барилгад шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол бүртгэгджээ.  Тиймээс 2020 оны 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхгүй байхыг анхааруулсан байна. 

Энэ талаар цахим хуудастаа " Иргэдийн анхааралд. Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусын халдварт тохиолдол бүртгэгдэж, уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул 2020 оны 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхгүй байхыг анхаарна уу.

Энэ хугацаанд бид консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг иргэддээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд Та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээнэ үү. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно" гэсэн байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.77
    2020/04/03

    Энэ барилгад дан ганц манай элчин ажилладаггүй байлгүй дээ. Энэ барилгад ажилладаг нэг байгууллагын хүнээс илэрсэн байх л даа

    Хариулах
  • 182.160.1.68
    2020/04/02

    Барилгаас шинжилгээ авсым бхда,тэгээдд хүмүүст нь халдсыму,үгүймү

    Хариулах
  • 192.82.75.8
    2020/04/02

    ЭНЭ ВИРУС НЬ БАРИЛГАД БАС ХАЛДДАГ БАЙХ НЭЭ.БИ БУРУУ ОЙЛГООД БАЙНА УУ.

    Хариулах