Хөвсгөл нуурт эргүүлж хийж байсан алба хаагч автомашинтайгаа цөмөрч, амиа алджээ

Админ
2020/04/06

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З үүрэг гүйцэтгэж байхдаа машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч живж амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З… 04.03-ны өдөр мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг 04.04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн, цагдаагийн тасгийн, тосгоны захирагчийн албаны, ар гэрийн гээд нийт 33 хүн, 9 автомашинтайгаар 04.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Түүнийг эрэн хайх явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж 14:50 цагт цогцсыг, 18:13 автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.180
    2020/04/10

    Um ma ni bad mi hum

    Хариулах
  • 66.181.181.175
    2020/04/09

    manii badmiihum

    Хариулах
  • 202.179.24.221
    2020/04/07

    Zailuul daa um mani bad me hum

    Хариулах
  • 103.229.122.232
    2020/04/07

    ter oroi bolson ued yavj baihiig bodohod ih l hariutslaga l yum daa yu shalgaj musun deeguur yavdag yum bol um mani badmi hun

    Хариулах
  • 203.91.115.47
    2020/04/06

    Тун харамсмаар явдал болсон байна. Шөнө явдаг нь ч юу билээ. Шалгах л асуудал гарчээ. Ажлын сахилга бат, хариуцлага гэдэг асуудлыг ОБЁГ-аас эхэлж тооцох хэрэгтэй болсон байна даа. Ум сайн амгалан байх болтугай.

    Хариулах
  • 202.126.89.158
    2020/04/06

    Ум ма ни бад мэ хум. Энэ мэдээнд гэхдээ ямар утга найруулга алгааа

    Хариулах
  • 103.229.122.191
    2020/04/06

    Ум ма ни бад ми хум

    Хариулах