Б.Жонсоныг эрчим эмчилгээний тасаг руу шилжүүлжээ

Админ
2020/04/07

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд илэрсэн коронавирусний халдварын шинж тэмдгүүд “хүндэрсэн” тул эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн гэж түүний ажлын албанаас мэдээллээ.

Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Б.Жонсон эмч нарынхаа зөвлөгөөний дагуу уг тасаг руу шилжсэн бөгөөд сайн эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Ерөнхий сайд өөрийн үүргийг “шаардлагатай тохиолдолд” түр орлон гүйцэтгэхийг Гадаад хэргийн сайд Доминик Раабаас хүссэн байна.

Өдгөө 55 настай Б.Жонсонд халдварын шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байсан тул Лондон хотын эмнэлэгт өнгөрсөн ням гарагт хүргэгдсэн юм. Хатан хаан Ерөнхий сайдын биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа гэж Букингемийн ордноос мэдээлжээ.

“BBC” сувгийн улс төрийн сурвалжлагчийн мэдээлснээр, Б.Жонсоныг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэхийн өмнө даваа гаргийн орой хүчилтөрөгчөөр хангасан хэдий ч хиймэл амьсгалын аппарат залгаагүй байна.

“Ерөнхий сайдын ард маш хүчирхэг баг бий” гэж Д.Рааб хэлээд, би болон миний хамтран ажиллагсад Б.Жонсоны өгсөн чиглэлийн дагуу төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Америкийн бүх иргэн Б.Жонсоныг эдгэрээсэй хэмээн залбирч байна хэмээгээд, түүнийг өөрийнхөө маш сайн найз хэмээн тэмдэглэсэн байна.

Б.Жонсоны коронавирусний шинжилгээний хариу 10 хоногийн өмнө эерэг гарсан бөгөөд түүнд өндөр халуурах, ханиах шинж тэмдэг илэрч байгаа аж. Даваа гаргийн өглөө тэрбээр биеийн байдал сайн байгаа талаараа “Twitter” хуудсандаа нийтэлсэн байжээ.

Их Британид коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 439-өөр нэмэгдэж, 5373 болсон бол халдвар авсан хүний тоо 51 мянга давсан байна. 

https://montsame.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 77.81.167.242
    2020/04/08

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albak erloanfirm@gmail.com , би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerl oanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerl oanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gma il.com)

    Хариулах