Д.Сарангэрэл: Эмчилгээний эхний дүн гарч ард иргэд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна

Админ
2020/04/07

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань хэзээ хэзээнээс илүүтэй эр цэргийн нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. 

Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна. Дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбар хэлэх үгтэй, хийсэн ажилтай тодруулбал, үйл ажиллагааны хөтөлбөрөө 95 хувь биелүүлсэн амжилтаар угтаж байна.

Эрэлхэг дайчин эмч, эрүүл мэндийн ажилтнуудаараа бахархаж байна Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар 5 зорилт бүхий 21 ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм.

Эх, хүүхдийн эндэгдэл эрс буурлаа. Хүүхдүүдийнхээ шүдийг эрүүлжүүлэх, ард иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах , цалин мөнгө нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй оронд сургалтад хамруулах зэрэг цогц ажлыг бид хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Хэдийгээр манайд коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд коронавирусын халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон юм. Дэлхий нийтийг хамарсан олон олон халдварт өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эрүүл мэндийн салбар энэ удаад ч КОВИД19-г ялна гэдэгт итгэл төгс байна. Эмчилгээний эхний дүн ч гарч ард иргэд маань цаг мөч тутамд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна. Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.211
    2020/04/09

    Эрүүл мэндийн сайдын чадвар гэж юу байхав.Ард иргэд хичээл зүтгэл гаргаж олон сар хичээж байна. Эмч нар, эмнэлгийн ажилтаны ёс зүй,чадвар,мэдлэгт анхаарал тавьсан уу.Цөөхөн тооны эмч нар өөрсдийн хичээл зүтгэлээр мэдлэг чадвар олж авсанаас бусад нь толгой хоосон, ажлаа мөнгө болгож харсан авилгал авахгүй бол хөдлөхгүй, хүний амь насыг эрсдэлд оруулаад хариуцлага хүлээхгүйгээр хуйвалдаан хийдэг,арьсаа хамгаалах арга барилыг дээд зэргээр эзэмшсэн эмч нараар улсын эмнэлэгүүд дүүрчээ.Үүнд авсан арга хэмжээ, сайжируулсан ажил байна уу. Энэ талаар тайлангаа тавибал яасан юм.

    Хариулах
  • 77.81.167.242
    2020/04/08

    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gma il.com)

    Хариулах
  • 82.209.141.15
    2020/04/07

    Said mini bitgii daldgana.15hqn hun emchilj baij nymhuu ta 2bitgii surjgene.Ymar yduu emnelegtei ydarsan uls gedeg ni haragdaj bn.Delhid heden myngaar ni emchilch bn.Surjigneel baihiin.Odoo bolij uz daruuhqn bai

    Хариулах
    • 202.126.89.47
      2020/04/08

      82.209.141.15 chi emchilchih

  • 202.55.188.38
    2020/04/07

    Bugdiig ni horij baigaad l reklamdchih boltoimaa

    Хариулах
    • 202.126.89.47
      2020/04/08

      Цар тахал хорихгүй яах ёстой юм. Чи тэгвэл гарцыг нь бич

    • 192.82.77.135
      2020/04/07

      Хэдэн эмч нарын ачаар өөрийгөө рекламдах санаатай наадах чинь.

  • 103.229.122.232
    2020/04/07

    hicheel surguuliig l ehluulmeer bn iimhorio tseeriin deglemd hicheel ehluulehgui ene udaan humuusiig orloggui ajilgui bolgoj baigaadaa ontsgoin nuhduud bodoj shiidver gargah estoi.korona delhiid namjtal gevel dahiad buten jil horiond baih bolno gadnaas irseniig hyanaltand avaad baigaa ued asuudal baihgui sanagdah yum gadaad ornuud horiog 14 honogoor taviad sungaj bn tend dotor n delgerchihsen baigaa manaih arai nuhtsul baidal uur bn

    Хариулах