Нийтийн тээврийн UMONEY карт НӨАТ-ын БАРИМТ олгож эхэллээ

Админ
2020/04/07

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн оны 12 дугаар сард "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ний удирдлагуудтай уулзаж, umoney карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, карт цэнэглэх төлбөрийн системийг уян хатан болгох,  одоо ажиллаж буй цэгүүд өглөө эрт онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулах зэрэг ажлуудыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд даалгасан юм.

Энэ ажлын хүрээнд "Улаанбаатар Смарт Карт" ХХК нийтийн тээврийн umoney картыг ebarimt-д холбож, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжийг бүрдүүлжээ.

Тодруулбал, иргэн та U money картаа нийтийн тээврийн карт уншигч төхөөрөмжид уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаар олгох юм байна.

Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай. 

Үүнд:

Утсаар

  1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх
  2. “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.
  3. Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж хадгалахтовчийг дарна.
  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Веб хөтөч 

  1. www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
  2.  Карт холбох /Umoney/ - талбаруу орох
  3. Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах
  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Arslan.mn

(Тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авна )

Видео заавар үзэхийг хүсвэл : 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7577-7507 утсанд хандаж авна уу.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 77.81.167.242
    2020/04/08

    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gma il.com)

    Хариулах