Д.Нямхүү: Коронавирусний 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Б.Ариунзаяа
2020/04/08

Эрүүл мэндийн яамнаас коронавирус буюу “Covid-19” өвчний талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд сэжигтэй тохиолдол илрээгүй. Сэлэнгэд тусгаарлагдсан таван хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Харин хойд хилээр орж ирсэн нэг хүний шинжилгээнд илэрлээ. Ингээд коронавирусний 16 дахь тохиолдол бүртгэгдлээ. Илэрсэн хүн хойд хилээр гуравддугаар сарын 26-ны шөнө орж ирсэн. Тусгаарлалтад шууд орж, ганцаараа тусгаарлагдсан. Анхны шинжилгээ гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол дөрөвдүгээр сарын 7-ны давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Тусгаарлах хугацааг 14 хоногоос 21 болгосон нь зөв байсан гэдэг нь нотлогдож байна. 
ХӨСҮТ-д байсан 14 хүний давтан шинжилгээ, Стамбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 192 хүний, тандалтын зорилгоор хийж байгаа 25 сорьцын шинжилгээнд халдвар илрээгүй. Тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна