М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал болно

Б.Ариунзаяа
2020/04/09

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Шүүгчдийн бүрэлдэхүүнд н.Болдбаатар, н.Мөнх-Эрдэнэ, н.Дуламсүрэн нар багтжээ. Харин шүүгчдийн анхны бүрэлдэхүүнээс н.Оюунчимэг шүүгч өөрийн хүсэлтээр татгалзсан байна.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох Эрүүгийн хэргийг өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Түүнд  Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Тодруулбал М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэнд буруутгадаг. Харин М.Энхсайхан энэ бүхнийг зохиомол хэрэг гэж мэдэгдсээр ирсэн. М.Энхсайханы өмгөөлөгчөөр Д.Оросоо ажиллаж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.170.180.251
    2020/04/09

    Эх орон ард түмэндээ ашиггүй гэрээ хийх гэж байсан бол зохих ялыг нь өгөөч Цагаанийг хар Эрдэнтийн овоолгийг анх авахдаа ямар гэрээ хийлээ дараа нь яаж өөрчлөгдөж улс эх оронд ашиггүй боллоо Цагааныг шийтгээч Элбэгдоржтой нь хамт

    Хариулах
  • 66.181.186.35
    2020/04/09

    Хугацаа байдаггүй хурал байна аа. Бас л хойшилно биз. Жирийн иргэнийх бол өөр.

    Хариулах