Сураггүй алга болсон ДӨРВӨН настай хүүг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ

Админ
2020/04/09

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт 4 настай, эрэгтэй Э гэрийнхээ ойролцоо Сэлэнгэ голын эрэгт тоглож байгаад өнгөрсөн сарын 22-ны өдөр сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсныг орон нутаг болон ар гэрийнхний хүсэлтээр өнөөдөр дахин эхлүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, эрэлч нохойтой эрэн хайх ажиллагаа явуулж байна.

            Өмнө нь ар гэрийнхэн болон орон нутаг, Онцгой байдлын газрын 100 гаруй хүн, эрэлч нохойтой  Сэлэнгэ сумын төвөөс Хараагийн ар, Жарамхайн цөөрөм, Урд салаа зэрэг газраар хайж, голын мөсийг хагалж урсган 2-7 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна