БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдаж байсан 55 иргэн иржээ

Б.Ариунзаяа
2020/04/09

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.04.08/ 20:11 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. 

Тус онгоцоор 267 иргэн иржээ. Тухайлбал өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49 ирсэн бол БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдаж байсан 55 иргэн иржээ. 

Түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна