Эрдэмтэд сарны геологийн газрын зураг бүтээжээ

Админ
14 цаг 2 минутын өмнө

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Геологийн албаны /USGS/ эрдэмтэд NASA агентлагтай хамтран сарны геологийн анхны зураглалыг хийжээ.

“USGS”-ийн одон орны геологийн судалгааны төвийн эрдэмтэд NASA агентлаг болон Сар судлалын хүрээлэнтэй хамтран анх удаа сарны гадаргууг бүхэлд нь зурагт буулгалаа” гэж Геологийн албаны мэдээлэлд дурдсан байна.

Энэхүү интерактив зураглал нь сарыг судлах дараа дараачийн хөтөлбөрт тус дөхөм болох бөгөөд судалгааны чухал элемент болно гэж эрдэмтэд онцлон тэмдэглэжээ. Уг газрын зургийг онлайнаар үзэх боломжтой бөгөөд масштаб нь 1:5000 000 аж. Эрдэмтдэд хиймэл дагуулуудаас хүлээж авсан мэдээлэлд тулгуурлан газрын зургаа бүтээжээ. 

https://montsame.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.80
    36 минутын өмнө

    Сарны газар дууссан гэсэн

    Хариулах