Төв Азийн орнуудаас халдварын тохиолдол бүртгэгдээгүй цор ганц улс Туркменистан боллоо

Б.Ариунзаяа
2020/05/01

Дэлхийн хоёр улсад Коронавирусний тохиолдол шинээр бүртгэгджээ. Тодруулбал Тажикистанд шинэ коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ. Тажикистаны Эрүүл мэндийн яам пүрэв гарагт уг мэдээллийг баталсан бөгөөд Душанбе хотод таван тохиолдол, Хужанд хотод 10 тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн яам өвчтөнүүдээс хэзээ халдвар илэрсэн хийгээд тэд ямар эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдээлээгүй байна. й“Khovar” агентлагийн мэдээлснээр, Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх комисс яаралтай хуралдаж, бүх хүн гадуур гарахдаа амны хаалт зүүх журам баталжээ. Тажикистанд халдвар илэрснээр Төв Азийн орнуудаас халдварын тохиолдол бүртгэгдээгүй цор ганц улс Туркменистан боллоо. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.227
    2020/05/14

    дарангуйлагч удирддаг гээд байсан улс ийм цаг үед ямар гэдгээ бурханд шалгуулж байна манай улсад ч гэсэн чанга гар хэрэгтэй байна

    Хариулах