Б.Лхагвасүрэн: Энэ ондоо багтаж саарал жагсаалтаас гарчихвал ХАР ЖАГСААЛТАД ОРОХГҮЙ

Б.Ариунзаяа
2020/05/07

Европын холбоо мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-д Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулснаа энэ долоо хоногийн пүрэв гарагт зарлана гэсэн мэдээллийг Reuters нийтэлсэн.

 Эдгээр улс орнууд Европын холбооны санхүүгийн системийн аюулгүй байдалд нөлөөлөх учраас "Хар жагсаалт"-д багтаах шийдвэрийг комисс гаргасан гэсэн юм. 

Тэгвэл тус мэдээллийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар хийлээ. Тэрбээр “Монгол Улс 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад бүртгэгдсэн. Зургаан үндсэн асуудал байсан. Үүнээс гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон хурлаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн. Одоо гурван асуудал үлдсэн. Коронавирусийн халдвартай холбоотой уулзалтууд цуцлагдаж байгаа ч тавдугаар сарын 11-нд Монгол Улсын ажлын хэсэг Олон улсын хамтын ажиллагааны багтай онлайн хурал хийнэ. 

Энэ хурлаар тайлангаа хамгаалаад гарчихвал ирэх наймдугаар сард бодит байдлыг дүгнэх ажлын хэсгийнхэн ирнэ. Тэгэхээр энэ ондоо багтаж, манай улс саарал жагсаалтаас гарах боломжтой. Хар жагсаалтын тухайд Европын холбоо ФАТФ-ын Саарал болон Хар жагсаалтад багтсан орнуудыг Хар жагсаалтдаа бүртгэх журам гаргаад хэрэгжиж эхлээгүй байна. Хэрэв энэ журам хэрэгжээд эхэлбэл манай улс Хар жагсаалтад орох эрсдэл байгаа ч энэ ондоо багтаад Саарал жагсаалтаас гарчихвал Европын холбооны Хар жагсаалтад орохгүй байх боломжтой Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан" гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.94
    2020/05/10

    Баяр, Баярцогт, Сайханбилэг, Хурц, Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг мэтийн хулгайч нараа шийтгэхгүй байгаа тул олон улсын зүгээс арга ядаад ийм арга хэмжээ авч байга. Хулгайч.нараа хурдхан шоронд нь залъя.

    Хариулах
  • 202.9.46.71
    2020/05/09

    Энэ хүн хар жагсаалтад орохгүй гэх. Тэнд нэг өндөр шар гадаад хүн Монгол улс хар жагсаалтад орлоо гэх. Хэн нь зөв яриад байна даа. Бүхнийг короногийн эсрэг чиглүүлэж ядаж байхад юун хар жагсаалт вэ? бас.

    Хариулах