​ Холбооны эмэгтэйчүүд УЛС ТӨРД ШИНЭ САЛХИ сэвэлзүүлэх нь

Б.Ариунзаяа
2020/05/16

МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүдийн нэрс урьдчилсан байдлаар тодорсоор байна. Тус  намаас энэ жилийн сонгуульд 50 гаруй “шинэ хүн” сойж байгаа нь томоохон  шинэчлэл болж буй. Тэр дундаа салбар салбартаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй эмэгтэйчүүд мандат авах нь нэгэнт тодорхой болсон гэх "чимэгтэй" мэдээ дуулдсаар байна. 

Тодруулбал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Орхон аймагт нэр дэвшихээр мандатаа авчээ. Түүний хувьд  90 гаруй жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эмэгтэйчүүдийн эрхзүйн байдал, тулгамдаж байгаа асуудал цаашлаад салбар салбарын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний аж амьдралыг дээшлүүлэх тал дээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд маш олон шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хүн юм.

Түүнчлэн тус холбооны Сэлэнгэ аймаг дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр мандатаа баталгаажуулжээ. Ийнхүү 21 аймаг болоод манай улсын иргэд хамгийн ихээр зорчдог гадаадын хэд хэдэн улсад зөвлөл, салбартай 100 гаруй жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллагын хоёр удирдлага ийнхүү УИХ-ын сонгуульд хүч үзэх нь.  

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 1924 онд байгуулагдсан, Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Ази тивийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага билээ.   



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.206
    2020/05/18

    ee buu uzegd ene medrel huuhnees arai deer ym oldoogui ym bhdaa medleg chadvartai olon zaluus bhad ochij ochij ene bhdaa yahav de. NAM bish hunee harj songuulidaan oroltsooroi

    Хариулах
  • 103.212.117.207
    2020/05/17

    Эрдэнэт үхлийн тойрог шүү хулгайчуудаа МАН _н луугар архаг хулгайч Нямдоржтой АН .с Баасанхүү МАХН .с босоо Ганбаатар нар үзэх гэж байна.Баасанхүү бол яах вэ? мэдээж гарахгүй тэр бол золиосны гар С.ЭРдэнийн урхинд өөрөө гүйгээд орчихсон энэ хүүхэн мөрөөдлийн багийн бас нэгэн золиос гэж харагдаж байна за яах вэ? өөрийгөө хэн бэ? гэдгийг нэг таниад улс төр бол сайхан царай бяр тэнхээтэй нь бус мөнгөтэй хулгайчийн дураараа тонгочиж болдог аугаа Сант мери гэж Эрдэнийн хэлснийг нэг эргэн санаарай.Мэдээж нэр дэвшүүлж байгаа намдаа арга ядаж 20000 төгрөг өгөө л байлгүй сонгуулиар үүнээс чинь хэд дахин илүү мөнгө салхинд хийснэ.Орхончууд бас их савалгаатай сонгогч түмэнтэй газар жинхэнэ зэвүүн хулгайчууд тэнд л байгаа инээж угтаад араас чинь нам хутгалнаа за дүү үзээд алдаарай унасан ч шүдээ зуугаад сайхан инээгээд ингээд л Эрдэнэтэд шаалгачихаад ирлээ гэдэг зоригтой байгаарай

    Хариулах
  • 192.82.68.42
    2020/05/17

    Яагаад нэгнийгээ ингэж хэмлэдэг юм болоо.энэ мэдэхгүй гээ бичээд бга хшммүс өөрсдөө харин ямар ч мэдээлэлгүй нар таамгаар ярьж бичлэгээ болих хэрэгтэй л дээ.Заавал хэн нэгэн шиг юм бүхэнд үсчиж олонд танигдсан байх ёстой биш шүү дээ

    Хариулах
  • 192.82.68.42
    2020/05/17

    Хүүхэд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг зохих түвшинд нь хэлж ярьж хойноос нь хөөцөлдөж,хуулинд нь тусгуулах гэж ямар их ажилласныг мэднээ.Энэ бүсгүйд амжилт хүсье!

    Хариулах
    • 64.119.27.147
      2020/05/18

      Дарга болоод удаагүй байхшүү. Дагаж явдаг далдаганасан юмнууд зөв мэдээлэл өгч зөв яриулж хандлагыг нь өөрчилж жаахан амьдралд ойр мөн эмэгтэй хүний эрх гэхээсээ үүргийг нь мэдрүүлж үр хүүхэд хань ижлээ сайхан аваад явах талаар ойлголт өгөх хэрэгтэй. Өрх толгойлсон бүхэн тэгш эрхээ тунхагласан биш байх лдаа. Танай зохион байгуулсан олон улсын гээд байгаа тэр хурлын индрээс арчаагүй хүнтэй хэн зууралдахын гээд суудаг хүмүүс байдаг л юм билээ. Амьдралдаа үр хүүхдээ өнчрүүлэхнүй арчаагүй гээд байгаа тэр эр хүнийг чинь эр хүн шиг эр хүн эцэг шиг болгон элэг бүтэн амьдралдаа эзэн болсон сайхан бүсгүйчүүд зөндөө байна..эмэгтэй хүн үр хүүхдийнхээ гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг бас эрх байх ёстой. Нэгэнт бие биедээ хайртай гээд гэр бүл зохиодог биздээ. Хэн хэнийхээ алдаа оноо ой л хайрладаг биздээ .Үр хүүхдээ элэг бүтэн өсгөх хэрэгтэй. Эмэгтэй хүний эрх гэж цээжээ дэлдэхжэсээ өмнө зөв сайхан сэтгэлтэй байж уучилж хайрлаж суралцах хэрэгтэй байх шүү. . Тогтвортой элэг бүтэн хайр халамжинд өссөн хүүхэд сайн хүн болж өснө.том болоод айлын эхнэр хүүхдийн ээж болохдоо өөрийн өссөн тэр хүмүүжлээр амьдрана. Түүнд ямар ч элдэв илүү сургаал сургалт хэрэггүй. Ер нь зөв сэтгэлтэй үзэл бодолтой өссөн хүүхэд алдах нь бага байдаг. Ээж хүний эмэгтэй хүний үүрэг их.. Амьдралыг хааш нь залах вэ гэдэг ээжээс их шалтгаалдөг юмшүү. Амжилт хүсье.

  • 202.9.40.177
    2020/05/17

    Охид эмэгтэйчүүдийн талаар үйч дугардаггмүй ийм хүмүүс хол цаашааа

    Хариулах
  • 202.9.46.192
    2020/05/17

    Элбэгдоржтой холбогдоод бдаг сураггүй хүүхэн мөн үү

    Хариулах
  • 151.231.99.224
    2020/05/17

    Tanih ch ugui huuhed ehchuud huchirhiiluulj bhd suraggui bsn say genet garaad irsen songuuld garah gej baij

    Хариулах