​Шарк Г.Амартүвшин Хан-Уулын өрсөлдөөнийг хурцална

Админ
2020/05/16

Өнөөдөр буюу 16-ны бямба гарагт монголын хоёр том нам 2020 оны сонгуулийн нэр дэвшигчдээ зарласнаар сонгуульд өрсөлдөх 360 нэр дэвшигч тодорлоо. Энэ жилийн сонгууль 29 томсгосон тойрогт 76 мандатын төлөө өрсөлдөх зарчмаар явагдана. Эдгээр 29 тойргоос Хан-уул дүүрэгт “гал гарсан” хамгийн хүчтэй өрсөлдөөн болох тул олны сонирхлыг ихээхэн татаж байна.

МАН-аас “үхлийн” гэгдээд байгаа энэ тойрог руу Шарк танк нэвтрүүлгээр олны танил болсон, банк санхүүгийн салбарын аварга загаснуудын нэг Г.Амартүвшин, төрийн хатан эрдэнээр шалгараад буй, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан нарыг илгээлээ.

Аугаа Бямбын Ринчен гуайн зээнцэр, төрнийгмийн нэрт зүтгэлтэн Б.Жагварал гуайн ач, шилмэл дипломатч Ганибал гуайн хүү Г.Амартүвшин нь Харвардын их сургууль төгсөж, Голланд, Казахстанд банк удирдан ажиллаж байсан өндөр боловсролтой, удам судар сайтай ёстой л төрд хэрэгтэй "зайран" юм. 

Т.Сарангэрэлийн хувьд сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг удирдах боллоо хэмээн ихээхэн шүүмжлэлтэй нүүр тулж байсан ч Коронагийн үеэд Эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдаж буй хэмээн сүүлийн үед яригдах болсон. Тиймээс энэ тойрогт Г.Амартүвшин, Т.Сарангэрэл нар өнгөлөх болов уу хэмээн улс төр судлаачид хүүрнэж байгаа гэнэ шүү.