Б.Цэлмэг: Миний Аав бурхны орон руу одоод 365 хоног өнгөрч байна...

Б.Ариунзаяа
2020/05/18

Улсын их хурал, Засгийн газрын гишүүн асан, Төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны Тавдугаар сарын 17 ны өдөр төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үедээ зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэг явдалд болж, Г.Батхүү агсан амиа алдаад яг нэг жил буюу 365 хоног өнгөрчээ.

Түүний охин Б.Цэлмэг энэ талаар цахим хуудаснаа "Миний Аав бурханы орон руу одоод 365 хоног өнгөрч байна. Өнөөдөр толгойд минь олон бодол эргэлдэж, мөн маш олон мэдрэмжүүд мэдрэгдэж байгаа ч би нэг л зүйлийг эргэлзэхгүйгээр, ирж буцалтгүйгээр мэдэж, мэдэрч байна. Бид Аавыгаа маш ихээр санаж, үгүйлж байна. Улс төрийн лидер, бизнесмен, МУ-ын Тод Манлай Уяач гэх мэтчилэн цоллож, бахархан ярих маш их зүйл байгаа ч, би өнөөдөр Аавыгаа “Аав” гэх хүндэт гуншин гаар нь эргэн санаж, дурсаж, бахархмаар санагдлаа. Эцсийн дүнд, бидний Аав хэн ч байсан, ямар ч амжилтанд хүрсэн бай бидний хамгийн нандин эрдэнүүдийн нэг шүү дээ.

Миний Аав их завгүй хүн байсан. Би ухаан орсон цагаасаа л мэднэ. Өглөө намайг сэрхээс өмнө ажилдаа аль хэзээний явчихсан байдаг, хааяа орой унтаж байхад гэртээ орж ирдэг. Хэрвээ намайг унтсан байх юм бол, өрөөнд орж ирээд хацар дээр минь заавал үнсдэг нь маш тодоор одоог хүртэл надад эргээд мэдрэгдэх шиг болдог. Өдий насандаа хүртэл Аавдаа би орой унтах болгондоо хацар дээрээ “Сайхан амраарай Ааваа” гээд үнсүүлээд унтдаг байлаа. 2019 оны 5 сарын 16-ны орой би Аавдаа үнсүүлээд унтсан юм. Харин Аавдаа үнсүүлэх сүүлийн удаа байсан гэдгийг би даан ч мэдээгүй…

Охинд минь хэрэгтэй гээд бараг чингэлэг дүүрэн лууван, томатны жүүс авчирч намайг бараг өөрөө лууван, томат болтол уулгасан гэдэг юм байна лээ. Би тэр жүүснүүдэд пологдоод одоо болтол ууж чаддаггүй юм. Харин би бага байхдаа алимны нухаш идэх их дуртай бас сүү л уудаг хүүхэд байсан учир Аав минь ажлаа тараад ороод ирэх болгондоо, нэг шил “Hainich” гэсэн хаягтай алимны нухаш эсвэл нэг, хоёр хайрцаг сүү авчирч намайг баярлуулдаг байлаа. Охиндоо ямар ч байсан хоосон гэртээ орж ирэхгүй гэж боддог байсан байхдаа.


Хааяа ханиад хүрэх гэх мэтийн зүйл тохиолдоход охиндоо гээд эм, тариа, витамин юу л хэрэгтэй байна бүгдийн өгөөд “Эрүүл мэнддээ анхаар, даарлаа, дулаахан яв” гэж хэлнэ эсвэл хордлого болоод хэвтэж байхад заавал хажууд хамт байж, санаа нь зовж намайг эдгэхийг хүлээдэг байсан нь Аав хүний хайраа илэрхийлж байгаа зүйлүүд юм гэж би боддог. Энэ бол тэгэхдээ хамгийн наад захын жишээ шүү дээ. “Хүн хичнээн амжилтанд хүрээд эрүүл биш бол ямар учир байна вэ?” гээд л надад сургаал айлтгаж байдаг нь саяхан мэт. Одоо сонсоод байхнээ, Аав минь зөвхөн үр хүүхэддээ ч биш, маш олон хүмүүсийн “Аав” шиг нэгэн байж, үлгэр дуурайлал болж, амьдралынх нь хувь заяаг үүрдэд өөрчилж чадсан байж. Ямар сайн даа, даргад загнуулаад гараад ирэхээр хийморийн сан тавиулсан юм шиг сайхан болдын гэж ажлын албаныхан нь яриад инээлдэж байхав.

Одоо би доороо 5 настай хөөрхөн, жоохон охин дүүтэй. Заримдаа дүүгээ хархаар зүрх зүсэм санагддаг юм. Бид бүхний насан туршдаа мэдэрсэн энэ сайхан Аавын хайрыг ухаан хараахан орж амжаагүй байсан дүү минь бүрэн дүүрэн мэдэрч чадалгүй хоцорлоо. Би тэгэхдээ боддог юм, миний дүү хэзээ ч хайраар дутаж өсөхгүй яагаад гэвэл өөрийг нь хайрладаг, цаашид ч бүхнээрээ хайрлах маш олон хүмүүс байна. Бид мэдээж, Аавынхаа өмнөөс, Аавынхаа ухаанаар хайртай дүүгээ заавал хайрлаж, өсгөж, хүмүүжүүлэх болноо. Дүү минь том охин болоод, ямар сайхан Аавын үр болж төрснөө ухаарч бахархах байх гэж битүүхэндээ догдолдог юм. Яагаад догдолдог гэж үү?

Яагаад гэвэл миний Аав өрөвдүүлэхээр амьдарсан хүн биш. Аав минь БАХАРХМААР бас атаархмаар амьдарсан хүн юм. Би Аавынхаа охин болж төрсөндөө миний магадгүй энэ амьдралдаа хамгийн ихээр бахархах зүйл байх. Амьдралынхаа бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хэнийг ч хайраар дутаахгүй амьдарсан нь бахархаад баршгүй. Зөвхөн надад ч биш, Аавын минь Ээж, Аав, Ах, Эгч, Дүү нар, найз нөхөд, ажлын хамт олон гэх мэт маш олон хүмүүст тэгж санагддаг гэдэгт итгэлтэй байна. Тиймээс, өнөөдөр би та бүхнийг Аавыг минь өрөвдөж биш харин Ааваар минь бахдаж, сайхан дурсамжууд бүхнийг дахин сэргээж, гэгээлэг, өгөөмөр, зөөлөн, зоригтой, хөдөлмөрч, сайхан бүхнээр нь эргэн дурсаж, үргэлж тэр дүрээр нь санаж яваарай гэж хүсье.

Ааваа, хэрвээ та үүнийг уншиж байгаа бол, хэрвээ та охиныхоо бодлыг яг одоо мэдэрч байгаа бол охиндоо зөвхөн үгээрээ биш үйлдлээрээ, өөр шигээ хүний дээд байхыг үзүүлсэн таньдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би Аав таниараа бахархдаг шүү! Таньдаа үгээр илэрхийлэхийн аргагүй их хайртай. Хэзээ нэгэн цагт охин нь таньтайгаа эргэн уулзах болвол хийж бүтээсэн зүйлстэй, таныхаа зааж өгсөн шиг зөв амьдралаар амьдарсан, хүн шиг хүн байж чадсандаа нүүр бардам байх болноо. Таныхаа ачийн өчүүхэн хэсгийг хариулж байгаа минь юм шүү...

Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхаан" гэсэн байна. 


Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.150
    2020/05/21

    Жинхэнэ монгол сайхан жудагтай эр хүн гэж харагддаг байсан шүү,зөв бодолтой ухаантай охиноороо аав тань бахархдаг байсан байхдаа,битгий гуниараа нүүр бардам амьдраарай

    Хариулах
  • 202.55.188.33
    2020/05/21

    бурхан болсон хүмүүнийг дурсвал зөвхөн сайн сайхнаар л дурс эс бөгөөс муугаар бүү дурс энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс арай л хүний ёсноос гадуур зүйл бичиж байна шүү бид чинь монгол хүмүүс жаахан ч гэсэн хүн чанартай бай

    Хариулах
  • 202.179.26.229
    2020/05/20

    Хэнээр өрөвдүүлэх гээд нийгмийн сүлжээнд бичээд байдаг юм бэ? Ганцхан чи аавыгаа алдаа юу...

    Хариулах
    • 202.126.89.71
      2020/05/21

      Araatan champs deer

  • 103.212.119.171
    2020/05/20

    харамсаад баршгүй.нүдэнд дулаахан сайхан эр хүн харагддаг байсан.харваас л ухаалаг хийморлог эр хүн .монголын минь нэгэн сайхан эр хүн.миний ах нартай их төстэй санагддаг.хүмүүжил байгаа байдал.энэ муухай улс төрийн хоржингууд

    Хариулах
  • 178.43.55.79
    2020/05/20

    Харамсаад баршгүй.

    Хариулах
  • 66.181.166.134
    2020/05/20

    Ядахдаа хятадын хортой биш стандартаар зөвшөөрөгдсөн спиртээр архи найруулж бай!!!!!

    Хариулах
  • 66.181.166.134
    2020/05/20

    Чиний аав хорвоогоос халиад 365 хонож байгаа юм байна. Харамсаж байна. Гэхдээ танай гэр бүлийнхний удирдан хийдэг хүний сэтгэхүй, бие махбодид сөргөөр нөлөөлдөг спиртээр хийсэн архийг хэдэн мянган хүн ууж, донтож байгаа гэж бодож байна??? Хэдэн мянган чам шиг охидууд, ээжүүд, эхнэрүүд, хүүхдүүд хэдэн арван жил уйлж байгааг мэдэх үү????

    Хариулах
    • 202.21.124.22
      Өчигдөр

      Тэгвэл та нар бүгдээрэээ их л цээрлэл хүлээнэ дээ. Хүн доромжлож байгаа нь уншихад өөрөө л ёстой мал юм даа. Зөв бичиж сур даа ядахдаа. Хувьцаа эзэмшдэг юм байна. өөдлөхгүйдээ хүү минь

    • 211.36.141.198
      2020/05/20

      Ийм тэнэг зүйл бичихээ боль арчаагүй алмам вэ чи юмаа мэдэж байж чалчаач АПУ чинь олон хүний хөрөнгө оруулсан үйлдвэр талийгаач зөвхөн 30 хув йг нь эзэмшдэг гэхдээ архинд донтсон хүн өөрөө л буруутай архи зардгүй улсыг чи дэлхийгээс олчоорой малаа ха ха ра ха

    • 202.55.188.39
      2020/05/20

      ter humuusiin amruu awaachd hiisiimuuu oorsdiin songoltoor awj oorsdiin husleer ger bulee ur huuhdee bodolgui zowooj bgaa uhaan muutain shinj!!! Ednii ger buliihen hiigeegui bsn ch hen negen hiih l bsn ! yj amidrahaa hun ooroo songj boldog ym shu!

  • 212.102.50.87
    2020/05/20

    Жэнко Зиакагаар Терийн ордонд дуудаж авчирч алуулсан гэсэн дээ

    Хариулах
  • 66.181.161.82
    2020/05/20

    yasan xetsvv ymb de

    Хариулах
  • 192.82.71.166
    2020/05/19

    Evii dee etseg hunii oron zai gj baidag ter hun baihgui bolhoor yamar baidiig bi mash sain medne aaviigaa baihad jildee1-2 udaa yvdag blaa burhan bolsonoos hoish 2 jil yvalgui unjij bilee

    Хариулах
    • 202.9.46.53
      2020/05/19

      Сайг ч муу ч үр хүүхэд нартай эцэг л бол эцэг. Монгол түмнийг дарс сархаданд арай хурдан живүүлсэний үйлийн үр.

  • 27.123.213.132
    2020/05/19

    эвий минь гэж..

    Хариулах
  • 66.181.161.16
    2020/05/19

    ААВ ААВ ААВ Ямар агуу вэ, аав гэхэд цаанаа л нэг нөмөр нөөлөгтэй, хойд талд минь бат бөх, найдвартай, итгэлтэй, хамгийн агуу хайр орших юм. Хүн өөрөө аав болсон хойноо л тэр хүний бодол санаа зах зухаас нь мэдрэх юм даа. Би хүүхдүүдээ хэлдэг юм Аавтай хүн айдаггүй юмаа гэж, гэхдээ чамд аав шиг сайхан ах нар байхад алзахгүй эээ, тэр агуу хүний үргэлжлэл юм чинь, гялалзаж яваарай

    Хариулах
  • 59.153.112.124
    2020/05/19

    gemt heregten ni heregee huleegeesei oodgui nowshnuud yum aa

    Хариулах
  • 202.55.188.91
    2020/05/19

    Hamgiin hetsuu zowlon horwoo deer hania aldh huuhduud unchirh uilsaar tuulsaar l yawna daa

    Хариулах
  • 103.212.118.116
    2020/05/19

    AAV. HAMGAAS ERHEM HEZEE CH MARTAHGUI DURSAMJ

    Хариулах
  • 45.48.97.213
    2020/05/19

    хөөрхий дөө. сайн ч хүн байсан муу ч хүн байсан жам бусаар одчихоод байхад хэрэг илэрдэггүй 365 хонож байдаг. Энгийн ард бол хэн ч биш болжээ.

    Хариулах
  • 66.181.176.108
    2020/05/19

    Аавыг чинь таньж мэдэхгүй ч их сайн хүн байсан гэж хүмүүсийн ярихыг олонтаа сонслоо. Ажиглаад байхад энэ хүний амьдарсан хорвоогоос явсан 2 үйлийг нь хувийн болон улс төрийн ашиг сонирхолдоо ашиглах зорилготой хүмүүс олон байх шиг. Нөгөө нөхөд гэдэг ч ноход доо гэдэг шиг. Ухаалаг болгоомжтой байгаарай . Бүрлээчийг дараа төрөл нь сайн сайхан байхын тухайд үр хүүхдүүд нь л хайрлахгүй бол бусад хүмүүс хайрлахгүй нь ээ

    Хариулах
  • 139.5.216.41
    2020/05/18

    Тиймээ тэр өдөр олон хүн цочролд орсон харамсаж уйлсан бэрх байсан.ер нь гахай жил олон сайхнуудыг авч одлоо.ар араасаа юу болов гэмээр соруудыг түүгээд....бидэнд ч сая бас.....Охин минь сайхан аав нь төгс төгөлдөр хүн бсн.бахархах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.40.20
    2020/05/18

    Хэцүү л бгаа да.

    Хариулах
  • 192.82.77.252
    2020/05/18

    Эвий дээ,аав бурханаа алдах ч хэцүү шүү

    Хариулах
  • 202.9.46.56
    2020/05/18

    сайн хүний гэр бүл үр хүүхдэд сайн сайхныг хүсье

    Хариулах
  • 103.212.119.134
    2020/05/18

    Zochin. Hichneen hairaar dutaagui ussun ch etsgiin hair duttag yum bn le. Bi 5 nastai aavaasaa unchirch uldej blaa. Ter ued aaviigaa orshuulj bh ueiig sanadag yum. Suuld 6r angid bhdaa aaviigaa mash tod zuudelj zuudneesee sereed yaah gej servee geed zunduu ih uilj aaviigaa yamar ih sanaj baigaagaa mederch blaa. Odoo ch ih sanaj bn.

    Хариулах
  • 203.91.115.49
    2020/05/18

    2015 ond zamiin hudulguunii auylgui baidaliin huuliin tusuliig yag gardaj Mongoliin tolgoi avto injeneruudtei niilj bolovsruulj bataluulsan huuli ni odoo 3 saya garan hunii zamiin hudulguunii ayulgui baidaliig hamgaalj bn shuu dee araggui l halhiin sain er baisan daa taniig burhan iveeg

    Хариулах
    • 202.126.88.176
      2020/05/19

      Сайн аав байж