Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн иргэдэд ЭМЯ-наас онцгойлон анхааруулж байна

Б.Ариунзаяа
2020/05/18

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул залгаа Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас онцгойлон анхааруулж байна. Мөн ДЭМБ-ийн байгууллагаас дэлхий даяар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа учраас иргэд хамгаалалтаа сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байна" гэлээ.