Швед улсад коронавирусний халдвар авсан МОНГОЛ УЛСЫН ИРГЭН МАШ ХҮНД байна

Б.Ариунзаяа
2020/05/18

Улсын хэмжээнд яг одоо тусгаарлалтад 1747 хүн байгаагаас  архаг хууч өвчтэй 133 иргэн байна. Өчигдөр Шуурхай албаны 119 дугаарт 166 иргэн хандаж зөвлөгөө авчээ. Тодруулбал БНСУ 1, ОХУ 1, Бельги улсаас 1 иргэн тус тус холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна. Гадаадад байгаа монголчуудын талаар 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Гадаад улсад халдвар авсан 30 гаруй монгол иргэн байна. Эдгээрээс нэг хүн нь буюу   Швед улсад коронавирусний халдвар авсан иргэний биеийн байдал маш хүнд, сэхээн амьдруулах тасагт амьсгалын аппаратад орсон байдалтай байна. Уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байна. Бусад 10 гаруй нь биеийн байдал гайгүй байгаа учир нь гэрээрээ эмчлэгдэж байна" гэв.