Фото: 20 жил балгас байсан газар Дарханы “Баянбүрд” болжээ

Админ
2020/05/18

Дархан-Уул аймгийн төвд 20 жил балгас байсан барилга "Буудай" нэртэй тансаг зочид буудал болж, Дархан хотод өнгө нэмээд хэдэн жилийг үджээ. Зорин очигсдын хөл тасардаггүй эл зочид буудлаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нь сэтгэл ханамж өндөртэй, сэтгэлдээ хүрсэн үйлчилгээг авч чаддаг. Тиймдээ ч шинэ зочид нь 100 хувь  эргэж ирдэг гэх судалгааг ч тус зочид буудлаас гаргасан байна.  

Орчин үеийн тохилог хэв маягийг өнгө, өнгийн зохицол болон эрүүл тансаг ахуйг илтгэх модон эдлэлийн хоршилоор Буудай буудлын нэрийн онцлогт тохируулан тохижуулсан 30 өрөөний тохижилт нь  тав тухтай, тансаг мэдрэмжийг төрүүлдэг.

Мөн "Буудай" зоогийн газар нь Европ болон Монгол үндэсний төрөл бүрийн зоог, Дэлхийд алдартай дарс, коктейль, гайхалтай мэдрэмж төрүүлэх амттаны дээжээр дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэн тав тухтай орчинд угтан авч үйлчилдэг. 

Түүнчлэн орчин үеийн европ стандартын тансаг зэрэглэлийн “Буудай” зочид буудал нь спа, усан сан, бялдаржуулах танхимаараа алдартай. Ингээд Дархан-Уул аймгийн “Баянбүрд” болсон "Буудай" зочид буудлын танилцуулж байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.253
    2020/05/19

    Сайхан газар байна,харамсалтай нь монголд мөртлөө монгол хүнд зориулагдаагүй юм байна, Монгол хэл дээр бичсэн нэг ч зүйл алга, эх орондоо монголоор уншиж бичдэг хүнд хоолоо ч захиалж чадахгүй юм байна, Харин үйлчлэгч нь ямар хэлээр ярих бол?

    Хариулах
  • 202.9.46.127
    2020/05/18

    ЖДҮ - гийн мөнгөөр хийсэн юмыг юунд бахархах вэ

    Хариулах
  • 192.82.76.183
    2020/05/18

    Сонгууль дөхөхлөөр ухаан хэл хоёр ороо юу?Шинэ дарханы олон улс дэлгүүрийн гадна орчин зам талбай хаяг адресыг нь хараарай,ёстой нүдний булай,хүн уншихын аргагүй хаягтай,хамаг үсэг нь унаад дууссан нэг газар бийдээ,сонгууль дөхлөө Дашууд сэрж магадгүй гэж дарханыхан ярьцгаах болж

    Хариулах
    • 192.82.69.30
      2020/05/18

      chi postoo anduurchj ee ene zvgeer buudai gd buudal yrij bn naad heruuliig chn mongol comment gdg newtruulgeer hiidg ym

  • 64.119.19.254
    2020/05/18

    Сайхаг газар шүү. Улаанбаатарт ч ийм сайхан буудал байхгүй дээ

    Хариулах
  • 83.237.47.51
    2020/05/18

    Үнэхээр сайхан шийдэлтэй орчин маягийн буудал байсан шүү, түүнчлэн угтан үйлчлэх үйлчилгээ сайтай, хоол унд сайтай, амт чанар тансаг байсан, ажилчдых нь хүнтэй харьцах боловсон үйлчилгээ их мундаг байсан санагдсан.

    Хариулах