​ Р.Саруул: Нийслэлийн сонгуулийн хороо Э.Долгионы зурагт самбарыг даруй буулгах ёстой

Админ
2020/05/18

АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртөлсөн, “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион Сонгуулийн хуулийг илтэд зөрчиж эхэлсэн. Тодруулбал, тэрбээр өчигдрөөс эхлэн өөрийн нэр дэвших тойрог болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу нийслэлийн төв талбай орчимд өөрийн зураг бүхий номын сурталчилгааг хэд хэдэн газарт байршуулсан юм.

 Тэрбээр “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номыг 2016 онд орчуулсан бөгөөд хоёр дахь хэвлэлтээ худалдаанд гаргасантай холбоотойгоор ийнхүү сурталчилж эхэлжээ. Хачирхалтай нь түүний энэхүү зурагт самбарт номын хуудас болон мэдээлэл нийт талбайн 10-20 хувийг эзлэх бөгөөд зохиогчийн зураг шууд нүдэнд тусахуйц том хэмжээтэй байгаагаас үзвэл сонгуульд зориулсан сурталчилгаа гэдэг нь ойлгомжтой харагдана.

Гэтэл сонгуульд нэр дэвшигчийн хувьд энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд нэр дэвшигчээр бүртгэхгүй байх үндэслэл болно гэдгийг хуульчид тайлбарлаж байна. 


Энэ тухайд хуульч Р.Саруулаас тодруулахад “Нэр дэвшигч С

Э.Долгионы энэ асуудал нь хууль зөрчиж байж болзошгүй бөгөөд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зурагт самбарын шинжтэй зүйлийг өөрөө нам дотроосоо сонгуульд нэр дэвшихээр болоод СЕХ-нд материалаа хүргүүлэх хугацаанд номын сурталчилгаа гэх нэрийн дор зурагт самбараа байрлуулсан байна. Үүнд Сүхбаатар дүүрэгт үү, эсвэл нийслэлийн хэмжээнд нийтэд нь үү гэдгээс хамаарна. Өөрөөр хэлбэл, хэрэв дүүргийн хэмжээнд байрлуулсан бол дүүргийн, нийслэлийн хэмжээнд бол нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг хангах үүднээс эдгээр самбарыг даруй буулгах учиртай. 

Ингэхийн тулд иргэн, хуулийн этгээдээс зохих шатны сонгуулийн хороонд Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах тухай гэсэн агуулгаар өргөдөл гаргах учиртай юм. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-т заасны дагуу СЕХ-ноос сурталчилгааны хугацааг зургаадугаар сарын 2-22-ныг дуустал гэж тогтоосон. Тэгэхээр нэгэнтээ нам дотроосоо нэр дэвшихээр болоод явж байгаа этгээд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1.-т заасан хууль дээдлэх, 7.4.3.-т заасан шударга ёсыг сахих зарчмыг баримтлах үүргийнхээ хүрээнд зургаадугаар сарын 2-ны өдрөөс зөвшөөрөгдсөн байршилд зурагт самбараа байрлуулах учиртай” гэлээ.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.70.34.70
    2020/05/19

    МАНАН-гийн тод төлөөлөл, гэнэт баяжигч, Эрдэнэтийн 49 хувийн баг, явцгүй нөхөр гэцгээх юм, ортой байх аа, Ийм нэг их мэдэгч сонин залуу гэх ч хаашаа юм, баячууд байна аа байна. Улс орны сүйрүүлэхэд хувь нэмрээ оруулагч, Харин Bloomberg-ийг бол чадварлаг авч яваа. Үнэлэх юм бас байна. УИХ-д бол ямарч хэрэггүй нөхөр.

    Хариулах
  • 59.153.112.242
    2020/05/19

    Нүүрээ нуусан урвагч, чи сонс. Монгол хүн төрөө сонгох гэж байна. Чи өөрийн сонголтоо хийж луйварчин авилгачдыг сонгосон хүн тэднээ дага. Монголчууд гэмт хэрэгтнүүдэд, чамд санал өгөхгүй.

    Хариулах
  • 66.181.189.253
    2020/05/18

    JCDecaux geed kompani chini naad nuhriin karmaniih bhaa daa sain shalgah heregtei dee

    Хариулах
  • 203.91.115.40
    2020/05/18

    энэ хүүрийн долгион сахал эрдэнэбилэгийн тавиул гөлөг гэсэн хөгийн шаар юмаа ичээсэй.

    Хариулах
  • 202.9.46.220
    2020/05/18

    Долгионд битгий саналаа өгөөрэй. Мафиин гишүүн

    Хариулах
  • 66.181.177.225
    2020/05/18

    ХХБ их мөнгө цацаж бна даа

    Хариулах