Шатахууны үнэ дахин ЗУУН ТӨГРӨГӨӨР хямдарна

Б.Ариунзаяа
2020/05/19

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. 

Хуралд УУХҮ-ийн сайд бөгөөд зөвлөлийн дарга Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. 

Ингээд тус  зөвлөл дараах шийдвэрүүдийг гаргажэээ.  

-Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид 6 сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих шийдвэрийг гаргалаа. 

-Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу ААНБ-уудын зардлын өртөгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар 5 хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. 

-Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан /дахин бууруулах болж байгаа тул/ бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.10
    2020/05/21

    Монголчуудаа Нэфт хямдарсан дээр мөнгө өө цугуулж бхйгаад бүтэн 2жилийн хэрэглэх өрхийн хэрэглээг ээ олон улсын зараас худалдаж авах аян өрнүүлмээр бна шүү Бидэнд 1сар хүрэхгүй хугацаа үлдсэн бна ... Анраараарай сэтгүүлчид ээ дэмжээрэй Цааш нь түгээгээрэй нэфтний сан үүсэх алтан боломж бидэнд бна ... .

    Хариулах
  • 83.253.249.218
    2020/05/20

    Songuulias hoish buursan heweere baigasai.MAN ch yalagdah yum bol nowshirch unee erguuleed nemne shu.

    Хариулах