МОНГОЛ УЛСАД 99 САЯ АМ.ДОЛЛАРЫН ШУУРХАЙ САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЛЭЭ

Б.Ариунзаяа
2020/05/19

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. 

Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрсэн байна.

Англи хэл дээр: Энд дарна уу

Монгол хэл дээр: Энд дарна уу

Эх сурвалж: Монголбанк



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.53
    2020/05/20

    Бас л нэг зээл үү. Өрөнд баригдаж өтөнд идэгдэнэ гэж байдаг шүү. Арвилан хэмнэлт хийж өр зээлээ багасгамаар юм

    Хариулах
  • 66.181.188.223
    2020/05/19

    оувс oyu tolgoigoo hamgaalahaar songuuliig luivardah sanhyyjiltee shiidjee.luivarchdii g byy songo

    Хариулах
  • 202.179.21.200
    2020/05/19

    ямар нэг зээлээ болимоор юм.

    Хариулах
  • 192.82.70.182
    2020/05/19

    Буцааж юм нэхдэг пяздакууд даа

    Хариулах
  • 192.82.73.48
    2020/05/19

    Ард түмэндээ хүртээдэг бол сайхан л мэдээ байна. Хуваарилалтаа зөв хийгээд улс эх орондоо үлдээвэл болж байна.

    Хариулах