АН-аас 12 сэжигтэн, яллагдагч нэр дэвшлээ

Админ
2020/05/19

УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийг 100 саяар үнэлж зарсныхаа төлөө АН-ын дарга С.Эрдэнэ тун хүнд байдалд ороод байна. Их мөнгөний төлөөх түүний шунал АН-ыг их том эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна. Хамгийн ноцтой нь энэ жагсаалтыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө тэргүүлж байна. УИХ-ын сонгуульд АН-аас  нэр дэвшигч сэжигтэн, яллагдагч нартай танилц.


1. С.Эрдэнэ


Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан,  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа  төрсөн охин Э.Золзаяагийн  нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан байна.


2. Э.Бат-Үүл


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг ЧД-гийн шүүхэд шилжүүлсэн байна.


3. Н.Батбаяр


Архангай аймагт нэр дэвшиж байгаа Н.Батбаяр. Улс төрд орж ирэхдээ л хүний ам хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Н.Батбаяр энэ удаа албан  тушаалын томоохон гэмт хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн.


4. А.Адьяасүрэн


Баянхонгор аймагт АН-аас УИХ-ын гишүүнээр нэр дэвших эрхээ аваад байгаа Адьяасүрэн гэгч энэ эмэгтэй нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Автотээврийн газрын албан тушаалтанд 100 000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдаад байна


5. Д.Ганбат


Д.Ганбат  Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа төсөл хэрэгжүүлэх нэрээр төсвөөс 1 тэрбум төгрөг авч бидон тараасан.  Гэтэл бидон санхүүжүүлсэн 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер нэр бүхий таван аж ахуй нэгжээр дамжуулан авсан байна. Энэ таван компани дотор  Д.Ганбат гишүүний өөрийн нь “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэн дээрх хоёр хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.


6. Д.Бат-Эрдэнэ


Д.Бат-Эрдэнэ Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт яллагдагчаар татагдаад байна.

7. С.Баярцогт


ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг  “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна.


8. Д.Эрдэнэбат


 “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.


9. Да.Ганболд


Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан.

10. Б.Бямбасайхан


“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улс эх орныхоо эрх ашгийг үл тоомсорлон “Оюу толгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж байгаа бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан.


11. О.Магнай


Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний нэрийг ашиглан Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Ливан Улсын иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байна.


Сэтгэгдэл (33)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.89
    2020/05/21

    АН МАН ы хулгайчидыг бүгдийн барих хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • 202.126.89.222
    2020/05/21

    эд нар Зоригийг алахаас эхлээд муу муухай бүхнийг хийсэн хүмүүс шүү

    Хариулах
  • 103.26.194.158
    2020/05/20

    Ардчилсан намыг дахин гаргах хэрэггүй. Тэд өнгөрсөн 4 жилд юу ч хийгээгүй. Намын даргаасаа аваад бүгд ийм амьтад сонгуульд нэр дэмжихэд 100 саятай л байхад болоо гэж байгаа юм тэр намын үзэл бодол итгэл үнэмшил хэнд ч хамаагүй энэ тэндээс гологдож ирсэн хүмүүсийн цуглуулга болсон газар намаар нь гаргахгүй байвал таарна

    Хариулах
  • 103.26.194.158
    2020/05/20

    Edgeer nowshnuudiig dahin gargahgui baih heregtei.

    Хариулах
  • 217.149.162.130
    2020/05/20

    Бузар шингэсэн Бузарууд ...Монголын Төрөөс зайлах хэрэгтэй Юуч хийхгүй зөвхөн идэж уухаа л бодоно Аймшигтай улсууд

    Хариулах
  • 139.5.217.148
    2020/05/20

    Гэмт хэргээр шалгагдаж байгаа нөхдийг УИХ д нэр дэвшүүлдэг мөн лойчихсон нам юм аа ... Арга ч үгүй юм уу даа Эрдэнэ өөрөө толгойлж байгаа учраас ... Харин Аудитын газар шалгаад яах бол ? Шударга үнэнээр байвал хасна , хуурамч хулхи мөнгөний хүмүүс бол зөвшөөрөх л байх даа ...

    Хариулах
  • 122.201.23.122
    2020/05/20

    Жинхэнэ гэмтнүүд бол МАНГАРУУД тэд өөрсдийнхөө гэмийг булзааруулахын тулд АН-ынхны улаам цайм гөрддөг. Одоо бүр ялладаг боллоо. Гэтэл өнгөрсөн 4 жилийг збвхөн АН-ыг харлуулахын хажуугаар өөрсдөө амаараа гартал хулгай хиыснийг бүгд мэдэж бгаашд!

    Хариулах
  • 202.126.89.100
    2020/05/20

    МАН-аас 60 байгаа байх шүү. Тэднийг яагаад ярихгүй бна

    Хариулах
  • 202.126.89.100
    2020/05/20

    Товчын янханууд хуцаа

    Хариулах
  • 202.126.89.107
    2020/05/20

    Яанаа ял гэмт хэрэг завшиж,их хуралд ороод хулгай дээрмээ хийх нь.Эх орноо зарж идчихээд ичих нүүргүй нэр дэвшиж байдаг аргагүй л цайсан дээрэмчид юм даа.

    Хариулах
  • 84.132.151.90
    2020/05/20

    Humuusee zuv songolt hiigeerei erdene batuul bayrtsogt arhichin arhangain batbayr da.ganbold magnaig yasan ch songoj bolohgui shuu

    Хариулах
  • 109.89.151.254
    2020/05/20

    Songoe ch songolt alga daa

    Хариулах
  • 202.9.46.32
    2020/05/20

    Эд нарын бүгдийг биш гэхэд зарим хэсгийг нь УИХ оруулж Мафижсан луйварын бодлогоо хэрэгжүүлж эрх ашигаа хамгаалах гэж АН үхэн хатан зүтгэж байна Ухаант ард түмэн ганцыг ч сонгохгүй байх хэрэгтэй тэгээд ялаа үүрэх боломжийг нь олгоод өгөх хэрэгтэй

    Хариулах
  • 70.181.127.87
    2020/05/20

    Shyyh huuli shudarga es baidag bol ed nariig songuuli devshihiig zogsooj shyyhed hergiig shiidsenii daraa gej nersiig tataj avah heregtei.ih hurald suuj orognoj hiisen hergee see sugtah gej baina.songogchidoo erhiig ochihod ne huuguud yavuulcgaaya

    Хариулах
  • 66.181.161.14
    2020/05/20

    Саналаа итгэл үнэмшилэрээ өгчих хүн энэ худлаа газруудаас алга байна аа

    Хариулах
  • 202.9.46.250
    2020/05/19

    ёоо за арай арай ардчилсан нам гэж за хэлэх ч муу үг олдохгүй бна

    Хариулах
  • 202.9.46.135
    2020/05/19

    Энэ хүмүүс монголыг улам л муухай харагдуулахыг хүсдэг, тун өөдгүй этгээдүүд дээ.

    Хариулах
  • 43.233.162.66
    2020/05/19

    MAN-iin luiwarchdiig ingej il todoor bijij edgeer hognuudiig niiteer ni zailuulah heregtei MANAN ustah suuliin bolomj!!!!!

    Хариулах
  • 122.201.31.45
    2020/05/19

    AN nam hulgai ch ym bol MAN bol tuunees ch dor 60 terbum. JDU. kontses.tender.abilg a har saaral jagsaalt huchin allagaa tsaash zunduu ....iim baij

    Хариулах
  • 202.9.40.43
    2020/05/19

    Дандаа хулгайч нар!

    Хариулах
  • 66.181.188.67
    2020/05/19

    АН д саналаа бүү өгөөрэй.

    Хариулах
  • 106.73.196.161
    2020/05/19

    Гэмт хэрэгтэн гэж шүүхээр тогтоогдоогүй гэдгээр дэвшүүлж байгаа нь АН аливаа асуудлыг хуулийн цоорхойг ашиглан шийдвэрлэдэг луйварчин зангийн илэрхийлэл юм. Ер нь АН бол үзэл суртал,ёс зүйн тогтсон зорилого,бодлогогүй улс төрийн нэр барьсан баяжих сэтгэглээтэй бүлэглэлүүдийн хорогдох газар болсон.Ямар ч ёс зүйгүй,мэд

    Хариулах
  • 217.6.171.138
    2020/05/19

    EDNARIIG BUGDIIN ALHIIMSAN

    Хариулах
  • 192.82.76.183
    2020/05/19

    Яллагдагчаар татагдсан этгээдийг урьд нь хэзээч сонгуульд нэр дэвшүүлдгүй байсан,одоо л УИХ-д олон гэмт хэрэгтэнүүд толгой хоргодож ял завшиж өөрсддөө ашигтай хууль гаргахын сацуу хуулийг буруу тайлбарлаж,шүүхээр ял шийтгэгдээгүй бол......гэдэг үгийг өөрт ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж хуулийг завхаруулаж,намын нэр хүндийг шороотой хутгаж,төрийн хуулийн нэр хүндийг үнэхээр муухай унагалаада а,яллагдаг

    Хариулах
  • 203.91.118.180
    2020/05/19

    Uu dandaa hulgaich nar

    Хариулах
  • 192.82.76.183
    2020/05/19

    Монгол улсын хуулийг зөрчиж гэм буруутай нь тогтоогдон яллагдагчаар татагдсан этгээдүүдийг төр барих сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн явдал бол монгол улсын хуулийг уландаа гишгэж,АН-ын нэр хүндийг түүхэнд байгаагүйгээр гутаасан явдалд гүнээ харамсаж энэ намын батлахыг буцааж өхөөр шийдлээ,манай намын гишүүд энэ бузар явдлыг нэн даруй арилгах арга хэмжээнд нэгдэн тэмцэцгээе

    Хариулах
  • 202.179.25.249
    2020/05/19

    Хичнээн жил их хуралд суулаа даа эд нар. Улс эх орныг минь ийм байдалд оруулчихаад ичихэд яаанаа. Тоймтой юм хийсэн хүн байна уу. Хуулиа хэрэгжүүлэх ажлыг хийдэггүй хариуцлага тооцдоггүй Идэж ууж ханадаггүй энэ хүмүүсийг сонгохгүй

    Хариулах
  • 203.91.115.56
    2020/05/19

    alban tushaalin gemt heregt tusdaa eruugii huulitai bolmoor bn. oron bairnii hulgain heregtei adil shiitgeed bh ym. 2 namd 2uuland mash ih hulgachuud bn. Shalgagdaj bgaa hulgaichuudiig songoj bolohgui. Songuuliin daraa bugdiig ni shiitgeesei. huuli busaar hungujsun hungiig huraaj awaasai

    Хариулах
  • 66.181.161.9
    2020/05/19

    ЭДНИЙ БИТГИЙ СОНГОО ТЭГЭЭД Л БОЛОО УУЖ ИДЭЖ ХАНАДАГГҮЙ ТИЙПНҮҮДИЙГ УЛС ТӨРӨӨС НЬ БҮРЭН ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛСООН АРД ТҮМНИЙГ ЭРГҮҮ ТЭНЭГЭЭР НЬ БАЙНГА ДОРОМЖИЛЖ БАЙДАГ ХАЛЗАН ГАНБОЛД ГУАЙ ХӨВСГӨЛИЙН АРД ТҮМНЭЭС САНАЛ АВАХЫ НЬ ХАРЬЯ МУУ ТИЙПИЙГ ТӨРӨӨР ТОГЛОЖ ХӨЛЖИСӨН МУУ ХУЖАА ЧАМАЙГ ХАРНАА

    Хариулах
  • 64.119.27.93
    2020/05/19

    7 САРЫН 1-НЫ ҮЙМЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ СОРСЫН САНГИЙН МӨНГӨ, ЗААВРААР МОНГОЛЧУУДЫГ ХАГАЛАН БУТАРГАХ АЖЛЫГ ХИЙСЭН ХӨӨРГӨН , САГСУУ БАЛАЙ ЗАНДАЛЧИН ҮНН ДЭЭ. МАГНАЙ, ЖАРГАЛСАЙХАН 2 БОЛ ДАГАЖ ГҮЙСЭН АЛИА САЛБАДААНУУД.

    Хариулах
  • 77.236.217.217
    2020/05/19

    Irgen. ene namiin hendch bi sanalaa uguhgvi.

    Хариулах
  • 124.158.94.9
    2020/05/19

    О.Магнай 7 сарын 01-ны өдрийн үймээн самууныг зохион байгуулсан, архи тарааж, оролцсох хүмүүсийг ачиж авч ирэн турхирсан, олон хүний амь, эд хөрөнгө хохироосон хүн. Гэхдээ зүгээр л зохион байгуулагч нь, хэн нэгний гар хөл, ойр зуурын хор хутгадаг пацаан. Цаана нь үг зааж өгдөг хүн байгаа.

    Хариулах
    • 203.91.115.38
      2020/05/21

      Энэ нөхдүүд мөнгө хаанаасаа босгоод байна